Агаарын бохирдолтой орчинд амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь, тав хоног амралтын газар амраахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар агаарын бохирдол ихтэй бүст амьдарч буй жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг ээжтэй нь, тав хоног амралтын газар амраахаар болжээ.

ХНХ-ын сайд С.Чинзориг “Ерөнхий сайдаас жирэмсэн эхчүүд болон бага насны хүүхэдтэй ээжүүдийг утааны улиралд Улаанбаатар хотын ойр байгаа амралт, сувиллын газарт гарах үүрэг өгсөн. Үүний дагуу өнөөдөр холбогдох саналаа боловсруулж, Засгийн газарт танилцууллаа. Нийслэлийн агаарын бохирдолд ихтэй бүсүүдэд нийт 50 мянган хүүхэд, 11 мянган жирэмсэн эх бий. Эдгээр хүмүүсийг дунджаар энэ сарын 25-наас гуравдугаар сарын 15-ны хооронд тав хоногт цэвэр агаарт амраахад нийт найман тэрбум төгрөг шаардлагатайгаас нэг тэрбумыг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас, үлдсэнийг нь Нийгмийн халамжийн сангаас гаргахаар төлөвлөж байна. Энэ асуудлыг Засгийн газрын баасан гаригийн ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээр болсон. Өнөөдөр Сангийн яам, ЭМЯ болон ХНХЯ хамтран тогтоолын төсөл боловсруулах болно. Эхний ээлжид агаарын бохирдол ихтэй бүсэд амьдарч байгаа жирэмсэн болон бага насны хүүхэдтэй ээжүүдийн тоог нарийвчлан гаргана. Хоёрдугаарт, ЭМДС болон Нийгмийн халамжийн сантай хамтран ажилладаг амралт, сувиллын газруудын тоог гаргах юм” гэлээ.

Мөн хуралдаанаар жирэмсэн ээж болон 0-5 насны хүүхдүүдэд хүчил төрөгчийн коктейли өгөх санал яригдсан байна. Гэвч энэ нь үр дүнгүй арга хэмжээ хэмээн үзсэн учраас хүчил төрөгчийн коктел өгөхгүй аж. 

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here