More

    БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО

    Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтэс өнөөдөр /2019.12.26/ шинэ байраа хүлээн авлаа. Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс нь анх Улсын авто техникийн шалган байцаах газрын постын 3 дугаар салаа нэртэйгээр 1967 онд хөдөлгөөн зохицуулах 7 сэргийлэгчтэйгээр байгуулагджээ. 1990 он хүртэл УАТХШБГ-ын Октябрын районы постын 3 дугаар салаа нэртэйгээр, 1990 оны 01 дүгээр сараас бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж, Замын цагдаагийн газрын Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн тасаг, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016.10.11-ны өдрийн Б/544 тоот тушаалаар Замын цагдаагийн хэлтэс болон өргөжсөн байна.

     

    Гэвч тус хэлтэс өөрийн гэсэн байргүй өнөөдрийг хүрсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ 2018 онд төсөв хэлэлцэх үеэр уг барилгын төсвийн асуудлаар санал гаргаж, 2019 оны төсөвт барилгын 60 хувийн төсвийг суулгуулсан юм. Ингэснээр түлхүүр хүлээлцэх нөхцлөөр “Хөх хайрхан трейд” компани барилгын ажлыг эхлүүлж өнөөдөр ашиглалтанд өгөөд байна. Ийнхүү БГД-ийн замын цагдаагийн хэлтэс шинэ байртай болсноор алба хаагчид тав тухтай орчинд ажиллах нөхцөл бүрдэж байна. Нөгөө талаас иргэдэд илүү ойр, хөнгөн шуурхай үйлилгээ үзүүлэх боломж бий болж байгааг дүүргийн цагдаагийн хэлтсийн удирдлагууд онцолж байсан юм.

    Мөн шинэ байрны нээлтийн үеэр тус хэлтэст иж бүрэн 10 компьютер, 5 принтер, ухаалаг самбар зэргийг БГД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс гардуулж өгсөн юм.

    Latest articles

    С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

    2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

    Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

    ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

    Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

    УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
    44.1k Followers
    Follow

    Related articles

    Leave a reply

    Please enter your comment!
    Please enter your name here