Б.ПҮРЭВДОРЖ: МАН ҮЕИЙН ҮЕД УЛААНБААТАР ХОТООС АЙДАГ БАЙСАН

-УИХ-ын сонгуулийг олон мандаттай, томсгосон тойргоор явуулахаар болж байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ? 2008 оны сонгуулийг энэ хувилбараар явуулж байсан шүү дээ.

– МАН хуулиар хотын мандатыг “хулгайлсан”. Өөрөөр хэлбэл, оны өмнө батлагдсан Сонгуулийн тухай хуульд олон мандаттай, томсгосон тойроггэж оруулаад оны дараа мандатаа хуваарилах болохоор “олон мандаттай гэж бичсэн учраас нэг мандаттай аймаг хоёр болох ёстой” гэдэг шалтгаан хэлж байгаа юм. Нийт хүн амын 76 хувь нь амьдардаг Улаанбаатар хотын мандатаас хасаж, тогтоолын төслийг баталсан. Нэг зүйлийг сануулъя, МАН үеийн үед Улаанбаатар хотоос айдаг байсан. Тийм учраас нийслэлийн мандатыг байнга багасгадаг. АН хүн амын олонх амьдарч байгаа учраас Улаанбаатар хотын мандатын тоог нэмэх ёстой гэдэг зарчмын байр суурин дээр байдаг. МАН сонгуулийн хуульд хүн ам, газар нутгийг харгалзана гэж оруулсан. УИХ-ын гишүүд хүнээс сонгогддог гэдгээ мартах ёсгүй. Хуулиндаа газар нутаг, олон мандаттай гэсэн үг оруулж байгаа нь мандат хулгайлж байгаа гэсэн үг юм.

“Монголчууд шуудайнд хийсэн үхрийн эвэр адил хоорондоо зөрчилдөж, тал тал тийшээ тарж, бутардаг”

– Томсгосон хувилбараар сонгууль явуулах үед нам дотор зөрчил гардаг гэдэг. Үүний талаар та ямар бодолтой байна вэ?

– Томсгосон мажоритар тойрог намын эв нэгдлийг маш их сахиулна. “Сүргийн манлай” нэг хүн байх ёстой. Тэр хүн нь асуудалгүй, цэвэр, ард иргэдийн дунд рейтинг өндөртэй, тухайн бүс нутгийн хөгжил, дэвшилд “энэ хүн ажил хийнэ” гэсэн итгэл хүлээхүйц хүмүүсээр толгойлуулж, намын эв нэгдлийн дагуу явж байж амжилтанд хүрдэг ийм сонгуулийн хувилбар. Ихэнх тохиолдолд монголчууд шуудайнд хийсэн үхрийн эвэр адил хоорондоо зөрчилдөж, үүнээсээ болж сонгуулийн шатанд тал тал тийшээ тарж, бутардаг. Багийн тоглолт байхгүйгээс болж сонгуульд унасан явдал АН-ын хувьд байсан. Иймд сонгуульд нэр дэвшигчдийн эв нэгдлийг сахиж, цул байлгаж байж амжилтанд хүрнэ.

-Монгол Улсад тохирох сонгуулийн хамгийн боломжтой хувилбар аль нь вэ?

– Пропорцианаль элемент Монгол Улсыг хөгжүүлэхэд хамгийн чухал хэлбэр юм уу гэж хардаг. Жижиг мажоритар тойрог манай орны хөгжлийг хойш нь татах зүйл гэдгийг өнгөрсөн дөрвөн жил харууллаа. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын үнэ өндөр байлаа. Энэ үед улсын төсвийн орлого нэлээд нэмэгдсэн. Гэтэл энэ орлогыг илүү сайн хөрөнгө оруулалтын чиглэл рүү зарцуулахгүйгээр жалга довны хөрөнгө оруулалт хийсээр байгаад Монгол Улсын энэхүү зурвас өсөлттэй үеийг идэж, уугаад дуусаж байна. Энэ бол маш харамсалтай зүйл. Тэгэхээр пропорцианаль элемент манай улсын хөгжлийг нийтэд нь харж, том бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийх боломжийг олгодог. Улсын хөгжлийг шинэ түвшинд аваачих сонгуулийн хувилбар бол Пропорцианаль элемент орсон хувилбар гэж ойлгож болно.

– Тойргийн мандатын тоог тэгш хуваарилах ёстой байсан гэж үзэж буй хэсэг байгаа. АН-ын хувьд мөн адил нийслэлийн мандатыг хөндсөнд шүүмжлэлтэй байгаа шүү дээ?

– Хүн амын тоог харгалзаж, мандатыг тэгш хуваарилах ёстой гэдэг дээр АН энэ сонгуулийн хуулинд ч тэр, тойргийн мандат хуваарилалтын тогтоолд ч тэр,нэг байр суурьтай байсан. Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Дээрээс нь үйлдвэр, үйлчилгээний 70 хувь нь энд байна. Гэтэл үүнийгээ дагаад Улаанбаатар хотод маш их асуудлууд байж байдаг. Утаа, түгжрэл, гэр хорооллын барилгажилт гээд олон асуудал байна. Олон гишүүнтэй, илүү сайн лобби явуулж байж Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээг авах юм. Харамсалтай нь, МАН өнгөрсөн хугацаанд судалгаа хийж, “Нийслэлд амжилттай сонгууль явуулж чадахгүй юм байна” гэж үзээд хотын хөрөнгө оруулалтыг маш их танасан. Дээрээс нь Улаанбаатар хотын орлогоос 300 тэрбум төгрөгийг улсын төсөв рүү татсан. Ингэснээр 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг байхгүй болгож байгаа юм. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр хотын сонгогчдод найдаад хэрэггүй гэж үзсэнтэй холбоотой.

“Эрх ашгаараа хоёр хуваагдаад асуудлыг дандаа гацаадаг ийм л парламент болж хувирсан”

– Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчдэд ямар босгыг тавих вэ?

– Энэ удаа маш өндөр босгыг тавихгүй бол 2016 онд МАН-аас нэр дэвшсэн хүн болгон сонгогдсон. Сонгогдож гарч ирсэн хүмүүст нарийн сайн шалгуур тавиагүйгээс болж өнөөдөр тэр хүмүүс бүгд асуудалд холбогдож байна. 60 тэрбум, ЖДҮ-гээрээ хуваагдана. Тендэр, концесс, янз янзын асуудалд холбогдоно. Эрх ашгаараа хоёр хуваагдаад асуудлыг дандаа гацаадаг ийм л парламент болж хувирсан. МАН нэлээн сайн шигшиж, сайн нэр дэвшигчдээ тодруулахгүй бол асуудалд орж байгаа шүү. Өнгөрсөн хугацаанд АН, МАН гэж хоёр том нам Монгол Улсын хөгжил дэвшлийн гол бодлогыг гаргаж явсан. Цаашид ч энэ хоёр нам авч явах ёстой гэж үздэг. Тийм учраас аль аль нам нь нэр дэвшигч нартаа маш анхааралтай байж, тодорхой хэмжээгээр төрийн албанд нухлагдаад үзчихсэн, учраа мэддэг ийм хүмүүсийг оруулж ирэх хэрэгтэй. АН ч мөн адил өнгөрсөн хугацааны сургамжаа харгалзан үзэж, нэр дэвшигчдийнхээ асуудал дээр хянуур байх хэрэгтэй. Ялангуяа залуу, эрч хүчтэй, өөрсдийн ёс зүйн хэм хэмжээг өндөрт авч явах тийм хүмүүсийг дэвшүүлэх ёстой гэж үзэж байгаа.

-Баярлалаа.

 

medee.mn

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here