More

    С.Эрдэнэ: Гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдэд сар бүр 500 ам.доллар өгөх хэрэгтэй

    УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр:

    “Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, холбоотой асуудалд нийгэм эдийн засгийн үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлага тулгарч байна. Төрөөс оновчтой бодлого явуулах хэрэгтэй. АН-ын гишүүд Монгол Улсын тогтоолын төслийг өргөн барихад бэлэн боллоо. Манай намаас дөрөв дэх тогтоолын төсөл, саналаа УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Эрх баригчид үл ойшоосон маягаар хандаж, хайхрахгүй байна. Цар тахалтай тэмцэх асуудал бол аль нэг намын асуудал биш. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой болохоор бүх нам, байгууллага, хүнд хамаатай. Тиймээс гадаадад байгаа коронавирусний цар тахлын улмаар хүнд нөхцөлд орсон Монгол Улсын иргэдтэй холбоотой тогтоолын төслийг боловсрууллаа. Энэхүү тогтоолын төсөлд гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдэд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тухайн улсад хүнд нөхцөлд байгаа иргэдийг бүртгэх ажлыг зохион байгуулахыг шаардаж, тогтоолын төсөл өргөн барихад бэлэн болж байна. Нэн яаралтай горимоор хэлэлцэж батална гэдэгт итгэж байна” хэмээн онцоллоо.

    Latest articles

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа

    https://youtu.be/nZ-epLM459k Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс...

    М.Энхсайхан: Ардчиллыг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулж  захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе. ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ? Орос, Хятадын...

    Иргэний үг: Бид ер нь амьсгалж чадаж байгаа бил үү ? Би лав амьсгалж чадахгүй байна. Харин та ?

    Юутай гашуун үнэн бэ?!! АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа баривчлаад газарт хэвтүүлж хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад амь насын хохироосон. Харин өнөөдрөөс...

    196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

    Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр,...
    44.1k Followers
    Follow

    Related articles

    Leave a reply

    Please enter your comment!
    Please enter your name here