More

    Төрийн банкны ЗАХИРАЛ-ууд гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ

     

    Сарын 18 саяын цалинтай Төрийн банкны захирлын нэг компаниас авсан хахууль нь 235 сая төгрөг. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн,тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар авлига, албан тушаалын хэргээр ял сонсчээ.
    На изображении может находиться: 1 человек, текст и часть тела крупным планом…. Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан сарын 18 сая, жилийн 216 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сарын 15 сая, жилийн 180 сая төгрөг, Тэргүүн орлогч Д.Ганбаатар сарын 12 сая, жилийн 144 сая төгрөгийн цалин авч байлаа. Энэ 3-аас доош 8-10 сая төгрөгийн цалин авдаг 10-аад захирал ажиллаж байлаа. Захирлууд албан хэрэгцээндээ хөлөглөдөг машин нь LEХUS-570 .

    Өндөр цалингийн хажуугаар Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10%-ийг хахуульд авдаг байжээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын холбогдсон авлигалын хэргийг сөхвөл:

    “Бичура” компаний захирал М. Болортуяа өөрийн танил Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүсчээ. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарсан.. Гэвч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017.09.12-ны хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээл гарангуут : “ Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 %-ийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 %-ийг өг ” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөг хахууль болгон өгчээ.Үүгээр зогсохгүй 2018 оны 2-р сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж,22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна. Эдгээр захирлууд 2017.06.23-д БНХАУ-ын “Шинжиан Шинфа ”компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс хасч, 3,6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

    Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авлигал буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжжээ.Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авлигалын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авлигал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авлигын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 % гэхээр …… Цаана нь илрээгүй хичнээн авлигал байгаа бол??

    Сэтгүүлч Б.Отгон 2020.03.23

    Latest articles

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа

    https://youtu.be/nZ-epLM459k Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс...

    М.Энхсайхан: Ардчиллыг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулж  захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе. ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ? Орос, Хятадын...

    Иргэний үг: Бид ер нь амьсгалж чадаж байгаа бил үү ? Би лав амьсгалж чадахгүй байна. Харин та ?

    Юутай гашуун үнэн бэ?!! АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа баривчлаад газарт хэвтүүлж хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад амь насын хохироосон. Харин өнөөдрөөс...

    196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

    Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр,...
    44.1k Followers
    Follow

    Related articles

    Leave a reply

    Please enter your comment!
    Please enter your name here