У.Хүрэлсүх: Эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалахын тулд бид НЭГДЭЖ АЖИЛЛАХ шаардлагатай

Нэг талаас иргэдийн ЭРҮҮЛ МЭНДИЙГ хамгаалах гэж хилээ хаах, нөгөө талаас ЭДИЙН ЗАСАГАА унагачихгүй авч гарах гэсэн өөр хоорондоо зөрчилтэй хүнд нөхцөлийг давж гарах шаардлага үүсээд байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх короно вирусээс сэргийлэх бэлэн байдал зарласантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд учирч байгаа эрсдлийг бууруулах чиглэлээр хуулийн хүрээнд боломжит бүх арга хэрэгсэлээ ашиглаж төр хувийн хэвшил хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг хэлжээ. Тухайлбал Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар уялдаа холбоогоо сайжруулж арилжааны банкууд болон МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо зэрэг байгууллагуудтай нэгдсэн ойлголцолд хүрч хамтарч ажиллах шаардлага үүсээд байгааг Засгийн газрын хуралдаан дээр хатуу анхаарууллаа.

Корона вирусийн дэгдэлтийн улмаас дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал хурдацтай хүндэрч байна. Хятадын газрын тосны хэрэглээ шууд 20 хувиар унаж, нефть экспортлогч орнууд эрэлтийн шоконд орж эдийн засагтаа цохилт авч эхэллээ.

Монгол улсын Засгийн газар ч эдийн засгийн чиглэлээр шийдвэр гарган ажиллаж эхэллээ. Тухайлбал түрээсийн төлбөрөө бууруулсан түрээслүүлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхээр болж, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйн алдангийг нэг удаа тэглээд байна. Мөн экспортын орлогоо бууруулахгүй байх үүднээс нүүрс экспортыг онцгой горимоор зохион байгуулах зэрэг шийдвэрүүд гараад байна.

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here