Хятад улс коронавирустэй тэмцсэн зарим үйл явдлыг цаг хугацааны дарааллаар гаргажээ

Синьхуа агентлагийн сэтгүүлч коронавирусийн халдвар гарснаас хойш Хятадын тал шуурхай зарласан мэдээлэл, халдварт тархалтаас урьдчилан сэргийлэх арга туршлагаасаа хуваалцсан байдал болон олон улсны хамтын ажиллагааг дэмжсэн тухай томоохон үйл явдлуудыг цаг хугацааны дарааллаар нь эмхтгэн гаргасан байна.

2019 оны 12-р сарын сүүлч

◆Хубэй мужийн Ухань хотын Халдварт өвчин хяналтын төв тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчний тохиолдлыг илрүүлэв.

12-р сарын 30-ны өдөр

◆Ухань хотын Эрүүл мэндийн хорооноос харьяа эрүүл мэндийн байгууллагуудад “тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнийг эмчлэх ажлын тухай яаралтай мэдэгдэл “-ийг хүргүүлэв.

12-р сарын 31-ний өдөр

◆БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо зохион байгуулалт хийж ажлын хэсэг болон мэргэжилтний багийг өвчний нөхцөл байдалд арга хэмжээ авч хэрэгжүүлүүлэхээр Ухань хот руу томилон өвчин гарсан газарт шалгалт, шинжилгээ эхлүүлэв.

◆Эл өдрөөс эхлэн Ухань хотын Эрүүл мэндийн хороо өвчний нөхцөл байдлын тухай мэдээллийг хуулийн дагуу олон нийтэд зарлаж эхлэв.

2020 оны 1-р сар

1-р сарын 1-ний өдөр

◆БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо өвчний нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах удирдлагын ажлын хэсгийг байгуулж, өдөр бүр хуралдаж нөхцөл байдлын талаар хэлэлцэж байх шийдвэр гаргав.

1-р сарын 2-ны өдөр

◆БНХАУ-ын Халдварт өвчин хяналтын төв, Анагаах ухааны шинжлэх ухааны академи өвчлөл үүсгэгчийг илрүүлэх шинжилгээг хийж эхлэв.

1-р сарын 3-ны өдөр

◆Хятадын тал Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон холбогдох улс орон, бүс нутгийн байгууллага, Хонконг, Макао, Тайваньтай холбогдож өвчлөлийн нөхцөл байдлын талаар тогтмол мэдээлэл өгч эхлэв.

◆Хятадын тал өвчлөлийн нөхцөл байдал урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар АНУ-д тогтмол мэдээлэл өгч эхлэв.

1-р сарын 4-ний өдөр

◆БНХАУ-ын Халдварт өвчин хяналтын төвийн дарга АНУ-ын Халдварт өвчин хяналтын төвийн даргатай утсаар холбогдож өвчний нөхцөл байдлыг танилцуулав.

1-р сарын 5-ны өдөр

◆Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анх удаа Хятадын Ухань хотод гарсан тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн вирусийн халдварт уушгины хатгалгааны талаар мэдэгдэл хийв.

1-р сарын 7-ны өдөр

◆Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хурлыг хуралдуулж, хурлын үеэр өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд шаардлага тавив.

1-р сарын 8-ны өдөр

◆БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтний багийн эхний дүгнэлтээр уг өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирус болохыг тогтоов.

◆Хятад, Америк хоёр улсын Халдварт өвчин хяналтын төвийн удирдлага нар утсаар холбогдож талуудын техникийн тал дээр хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.

1-р сарын 9-ний өдөр

◆БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо уг өвчин нь шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэв.

1-р сарын 10-ны өдөр

◆Уг өвчнийг оношлох оношлуурыг гаргасан.

◆БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шяовэй өвчний нөхцөл байдалд хариу арга хэмжээ авах талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебреисустэй утсаар холбогдов.

1 сарын 12-ны өдөр

◆ Хятад улс ДЭМБ-д коронавирусийн геномын дарааллын мэдээллийг хүргүүлж, дэлхий нийтэд хуваалцсан.

1 сарын 15-ны өдөр

◆ БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооноос оношлох,эмчлэх болон урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг гаргав.

1 сарын 20-ны өдөр

◆ Ши Жиньпин дарга коронавирусийн халдварт өвчний талаар чухал чиглэл өгч, ард түмний амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж, халдварын тархалтыг эрс зогсоох, цаг алдалгүй халдварын мэдээллийг нийтэлж, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шаардлагатайг онцлов.

◆ БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо шинэ төрлийн коронавирусийн уушгины хатгалгааг халдварт өвчнийг хянах, эмчлэх, урьдчилан сэргийлэх хууль дүрмийн дагуу B хэлбэрийн халдварт өвчний ангилалд оруулж, А хэлбэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг авав.

1 сарын 21-ний өдөр

◆ ДЭМБ албан ёсны веб хуудаснаа 1 сарын 20-21-ний өдрүүдэд мэргэжилтний багийг Хятадын Ухань хот руу илгээж, нөхцөл байдалтай танилцсан гэж мэдэгдэв.

1 сарын 22-ны өдөр

◆ БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо АНУ-д анхны тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээг АНУ-аас хүлээж авав.

1 сарын 23-ны өдөр

◆ Ухань хот замын хөдөлгөөний хязгаарлалт хийв.

1 сарын 25-ны өдөр

◆ Ши Жиньпин дарга ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааныг удирдаж, коронавирусийн халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх ажлын илтгэлийг сонсож, халдварт өвчинд дахин судалгаа хийж, дахин чиглэл өгч, дахин хүмүүсийг дайчлав.

1 сарын 27-ны өдөр

◆ ХКН-ын Төв хорооны удирдах баг Ухань хотод очив.

◆ БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хорооны дарга Ма Шиаовэй халдварт өвчний талаар АНУ-ын Эрүүл мэнд, нийтийн үйлчилгээний яамны сайд Alex M. Azar-тай утсаар ярив.

1 сарын 28-ны өдөр

◆ Ши Жиньпин дарга Бээжинд ДЭМБ-ын захирал Терос Адханомтай уулзав.

1 сарын 29-ний өдөр

◆ ХКН-ын Төв хорооны Гадаад хэргийн ажлын хорооны тамгын газрын дарга Ян Жиэчи халдварт өвчний талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Mike Pompeo-той утсаар ярив.

2020 оны 2 сар

2 сарын 3-ны өдөр

◆ 3-ны өдрийн байдлаар, Хятадын тал Америкийн талд халдварт өвчний талаарх мэдээлэл болон урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээний талаар 30 удаа мэдэгдээд байв.

2 сарын 7-ны өдөр

◆ Ши Жиньпин дарга халдварт өвчний талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярив.

2 сарын 16-ны өдөр

◆ Хятад, ДЭМБ-ын хамтарсан мэргэжлийн шинжээчийн баг 9 өдрийн хугацаатай Хятад улсад ажиглалт, судалгааны ажлыг эхлүүлэв.

2 сарын 27-ны өдөр

◆ Ши Жиньпин дарга Бээжинд дэмжлэг үзүүлэхээр тусгай нислэгээр ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгатай уулзав.

2 сарын 29-ний өдөр

◆ Хятадын Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын эмчилгээний баг Ираныг зорилоо.

◆ Хятад болон ДЭМБ-ын халдварт өвчний талаарх хамтарсан ажлын тайланг дэлгэв.

2020 оны 3 сар

3 сарын 7-ны өдөр

◆ Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс илгээсэн Хятадын талын эмнэлгийн мэргэжилтний баг болон Хятадын талаас үзүүлж буй халдварт өвчний эсрэг тэмцэхэд зориулсан эд материалын тусламж Иракт хүрлээ.

◆ Хятадын тал ДЭМБ-д 20 сая ам.доллар хандивлаж, ДЭМБ-ын халдварт өвчинтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэв.

3 сарын 9-ний өдөр

◆ ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Хятад улс өөрийн хүнд хэцүүг даван туулахын зэрэгцээ, мөн зохих улс орнуудад амны хаалт, эмнэлгийн хамгаалалтын эд материалын тусламж үзүүлж, улс орнуудын халдварт өвчинтэй тэмцэх ажлыг дэмжиж, энэхүү халдварт өвчнийг дарах тулаанд хамтдаа ялалт байгуулахад бэлэн байна гэв.

3 сарын 10-ны өдөр

◆ Ши Жиньпин дарга Хубэй мужийн Ухань хотод очиж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах ажилтай танилцав.

3 сарын 12-ны өдөр

◆ Хятад улс ДЭМБ-тай хамтран Бээжин хотод видео хурал зохион байгуулж Хятад улсын халдварт өвчинтэй тэмцсэн туршлагыг олон улсад мэдээлэв.

3 сарын 18-ны өдөр

◆ Хятад улс Монгол улстай халдварт өвчний талаар видео хурал хийв.

◆18-ны өдөр Хятадын эх газарт анх удаа шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

3 сарын 26-ны өдөр

◆ Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингээс “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, “Хамтдаа халдварт өвчинтэй тэмцэж, хамтдаа хүнд үеийг даван гаръя” сэдэвт илтгэл тавив.

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here