ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн хурандаа Ж.Болдыг дэд даргаар томилжээ.

Ж.Болд нь Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байгаад гурван жилийн өмнө Хэнтий аймгийн Цагдаагийн газраар томилогдсон байсан.

Харин одоо ЦЕГ-ын дэд даргаар ийнхүү буцаж ирж байгаа юм байна.

Хурандаа Ж.Болд нь эрх зүйч мэргэжилтэй.

-1996-2001 он хүртэл Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

-2002-2014 онд Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, Чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст мөрдөн байцаах тасгийн дарга,

-2014 оноос 2015 оны арваннэгдүгээр сар хүртэл Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт тасгийн дарга, Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгтэй тэмцэх хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байжээ.

-Мөн 2015-2017 онд Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт Мөрдөн байцаах тасгийн дарга,

-2017 оны гуравдугаар сараас Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хоёрдугаар тасагт мөрдөх тасгийн дарга,

-2017 оны зургаадугаар сараас Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ.

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

10 Comments

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here