More

    Ц.БААТАРХҮҮ: МӨНГӨ, ГҮТГЭЛГЭЭР БИШ МӨРИЙН ХӨТӨЛБӨР, БОДЛОГООР ӨРСӨЛДЬЕ

    Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү хийлээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгогчдын үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчдийг гүтгэсэн увайгүй мэдээллийг улс төрийн намууд явуулахгүй байх, мөнгөөр биш мөрийн хөтөлбөр, бодлогоор өрсөлдье гэдгийг уриалж байна” гэлээ.

    Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.БААТАРХҮҮ:

    -Улс төрийн нам, эрх барьж буй МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концессоо, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчний намууд руу гүтгэсэн харлуулах үйл ажиллагаа явуулж байгаад Ардчилсан нам харамсч байна. Ийн мэдээллийг хэн, хаанаас явуулж байгаа АН-ын хуульчид олж тогтоосон. Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг асуудал биш бодлогоор өрсөлддөг, шударга өрсөлдье гэж нээлттэй уриалгыг АН-ынхан гаргасан. Харамсалтай нь, АН-ын 76 нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүгдийг нь бүртгэсэн байхад зарим гишүүдийг бүртгээгүй гэсэн төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаад харамсч байна. Цагдаагийн ерөнхий газар нэр дэвшигчдийн талаар өмнө нь ял шийтгэл авсан эсэх талаар лавлагаа авдаг бөгөөд 76 нэр дэвшигч дунд авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, татварын өргүй гэх мэт холбогдох мэдээллүүд нь хуульд нийцсэн гэдгийг баталгаажуулж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн. Энэ бүхэн өөрсдийнхөө алдааг нууж, бусад өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж харж байна. Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биенээ харлуулж байгаад өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд олон түмэн үзэж байгаа юм. Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. Сонгогч түмнээ хүндэтгэж байна.

    Ардчилсан намын хуулийн хэлтсийн хуульч Б.ХОНГОРЗУЛ:

    -Нам мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуулийн сурталчилгаа хийдэг. Сонгуулийн үйл ажиллагаанд иргэний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Эрүү, Зөрлийн хуулиар хамгаалдаг. Энэ тохиолдолд нэр дэвшигчийн сонгогдох, нэр хүндэд халдсан, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг бид Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын байгууллагад өгсөн байгаа. Сонгогчийн сонгох эрхэд зохион байгуулалттайгаар нэг төрлийн мэдээллийг төлбөртэй, давтамжтайгаар түгээж байгаа нь сонгогчийн сонгох эрхэд нөлөөлж байна гэж үзэж байна. Энэ мэт үйлдлүүдийг холбогдох хуулийн байгууллагаар шалгуулж байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

    Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

    -Яг хэн хэн гэдэг нэр дэвшигчийг яаж гүтгэсэн бэ? Хууль эрх зүйн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

    -Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг ял авсан мэтээр гүтгэсэн. Гэтэл хуулийн байгууллага тийм зүйл байхгүйг нь баталгаажуулсан. Хуулийн байгууллагуудад тодорхой асуудлаар гомдол мэдээлэл гаргасныг, хуулийн байгууллага богино хугацаанд шалгах үүрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч бусдыг гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан.

    -Ардчилсан нам хандивын дансаа нээсэн үү?

    -Ардчилсан намын хандивын данс нээгдсэн. Бүх нэр дэвшигчийн хандивын данс нээлттэй, ил тод түмэн олонд нээлттэй байхаар ажиллаж байна.

    Latest articles

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа

    https://youtu.be/nZ-epLM459k Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс...

    М.Энхсайхан: Ардчиллыг сайжруулан ирээдүйгээ бүтээнэ гэдэгт итгэж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайхан өмгөөлөгчөөрөө дамжуулж  захидал илгээжээ. Түүний захидлыг бүрэн эхээр нь хүргэе. ХЭНД ЮУНЫ ТӨЛӨӨ ГЭЖ САНАЛ ӨГӨХ ВЭ? Орос, Хятадын...

    Иргэний үг: Бид ер нь амьсгалж чадаж байгаа бил үү ? Би лав амьсгалж чадахгүй байна. Харин та ?

    Юутай гашуун үнэн бэ?!! АНУ-д Жорж Флойд гэх хар арьст залууг цагдаа баривчлаад газарт хэвтүүлж хүзүүн дээр нь өвдөглөсөөр байгаад амь насын хохироосон. Харин өнөөдрөөс...

    196 мянган малчны дансанд ноолуурын урамшуулал шилжин оржээ

    Малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэлжээ. Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр,...
    44.1k Followers
    Follow

    Related articles

    5 Comments

    Leave a reply

    Please enter your comment!
    Please enter your name here