More

    Өнгөрсөн шөнө 34 хүн угаартаж нэг айлын ханан пийшин дэлбэрэв

    2019 оны 10 дугаар сарын 09-ний өглөөний 06 цагаас 10 дугаар сарын 10-ны 06 цаг хүртэлх хугацаанд угаартсан гэх 17 дуудлага ирсэн байна. Нийт 17 өрхийн 34 хүнээс 18 нь хүүхэд, 16 нь том хүн байна. Үүнээс 9 том хүн, 3 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Ноцтой хүнд хордлоготой хүн байхгүй гэдгийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээллээ.

    Харин цагдаагийн 102 утсанд өнгөрсөн шөнө нийтдээ 27 иргэн угаартлаа гэсэн дуудлага өгчээ. БЗД-ийн 5 – р хороонд нэг, 22 р хороонд тав 28 р хороонд нэг СХД-ийн 5-р хороонд гурав 3 р хороонд гурав, 22-р хороонд нэг 1-р хороонд дөрөв 25-р хороонд нэг 28-р хороонд гурав 25-р хороонд хоёр ХУД-ын 7 хороонд нэг ЧД ийн 7-р хороонд нэг 16-р хороонд нэг хүн тус тус угаартсан хэмээн дуудлага өгч, эмнэлэгт хүргэгджээ.

    Мөн Сонгинохайрхан 3-р хороонд нэг айлын ханан пийшин дэлбэрсэн байна

    СХД-ИЙН 3 ДУГААР ХОРООНД АЙЛЫН ХАНАН ПИЙШИН ДЭЛБЭРЧЭЭ

    Posted by zarig.mn on Wednesday, 9 October 2019
    Б.Бат-Эрдэнэ: Наад сайжруулсан түлш чинь болохгүй байна гэдэг нь тодорхой байна

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Гангын зориулалттай өндөр калоритой "Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийж болох юм уу? гэж тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би асууж байсан. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад байна гээд байхад яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Ямар ч цочроо алга. Наад сайжруулсан түлш чинь болохгүй байна гэдэг нь тодорхой байхад албан тушаалтнууд нь өөрсдийгөө л өмөөрөөд байна

    Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Wednesday, 9 October 2019

    Latest articles

    С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

    2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

    Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

    ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

    Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

    УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

    УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
    44.1k Followers
    Follow

    Related articles

    Leave a reply

    Please enter your comment!
    Please enter your name here