"Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна"

Халзанбүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын хөрөнгө оруулалтын гэрээнд удахгүй гарын үсэг зурна. Тус станц ашиглалтад орсноор бүс нутаг, улс орны хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Оронтой Булган-Такашикен боомтын өргөтгөлийг хэрэгжүүлэх болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн байна.

2024 оны төсвийн төслийг боловсруулахад Ховд аймгийн иргэд ундны усны хоёр дахь эх үүсвэр байгуулах, дулааны станцын өргөтгөлийн 2-р үе шат, олон ястны өв соёлын цогцолбор музейн барилга, гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээний зураг төсөв, Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км хатуу хучилттай авто зам, Жаргалантын 320 хүүхдийн сургууль болон Ховд сумын цэцэрлэгийн барилга, 1,000 айлын орон сууцны зураг төсөв, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл зэрэг төслүүдийг оруулах саналыг тавьжээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын ХМОНХА



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна