Б.Анхбаяр: Бямба, Ням гарагаас ОХУ-аас бүтээгдэхүүн ачилт хэвийн болж эхэлсэн

Б.Анхбаяр: Бямба, Ням гарагаас ОХУ-аас бүтээгдэхүүн ачилт хэвийн болж эхэлсэн

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцад АИ-92 шатахуун дуусаж, иргэдэд шатахуун олдохгүй байна гэх асуудал үүссэн. 

Ямар шалтгааны улмаас шатахуун тасалдсан талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраас тодрууллаа.

Тэрбээр "Зарим нэг компани өөрсдийнхөө дотоод нөөцөө сайн хангаж чадаагүйн улмаас нэг, хоёр газар тасалдсан нөхцөл байдал үүссэн. Нийтээрээ тасалдсан зүйл байхгүй. Улсын хэмжээнд АИ-92 шатахууны нөөц гайгүй байгаа. Гэхдээ сүүлийн 15, 16 хоног орж ирээгүй учраас зарим компанийн шатахууны нөөц дундарч эхэлсэн нөхцөл байдал үүссэн.

Сая Бямба, Ням гарагаас ОХУ-аас бүтээгдэхүүний ачилт хэвийн болж эхэлсэн" гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна