МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна

МАН-ын Бага хурал энэ сарын 20-нд болж, сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. 

Сонгуулийн Ерөнхий Хорооноос энэ жилийн сонгуульд оролцох эрхийг 23 нам, хоёр эвсэлд өгсөн. Тус нам, эвслүүд тавдугаар сарын 14-20-ныг дуустал сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-д холбогдох мэдээллийг хүргүүлэх ёстой.

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Ардын Нам (МАН)-ын Бага хурал энэ сарын 20-нд болж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах аж. Одоогоор тус намаас сонгуульд нэр дэвших горилогчид тойргуудад ажиллаж байгаа юм байна. 

Зургаадугаар сарын 1-ний дотор Сонгуулийн Ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Зургаадугаар сарын 10-ны өдөр СЕХ нэр дэвшигчийн үнэмлэхийг олгож, нийтэд мэдээлнэ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна