Шавар, тоос зэрэг өвс түүж худалдаалсан этгээдэд таван жилийн ял оноолоо

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б, Э нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Хэргийн талаар тодруулбал, Б нь 2018 оны 10 сард мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай “өвс”-ийг түүж бэлтгэсэн, орон сууцны байрандаа 3.83 грамм “шавар” гэх, 18.7 грамм “тоос” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хадгалсан.

Улмаар 2019 оны 03 дугаар сард 2.41 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг Э нарт худалдсан гэмт хэрэгт холбогджээ.

Дээрх хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сард хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан, бусдад худалдаалсан гэм буруутайд тооцож 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг чанга дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэхээр, бусад 3 шүүгдэгчийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, хадгалсан гэм буруутайд тооцож 1-2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here