ЦАР ТАХАЛ АМЬТАД БОЛОН БАЙГАЛЬ ДЭЛХИЙД ЭЕРЭГ ХАНДЛАГА АВЧИРЧ БАЙНА

Өнөөдөр дэлхий дахинд хүний хөл татарсан, онгоцны нислэг зогсчихсон, үйлдвэрүүд үүд хаалгаа барьчихсан байгаа энэ цаг үед машин тэрэг, цахилгаан станцууд, үйлдвэрлэлийн байгууламжуудаас ялгарах хор, утаа, бохирдлын хэмжээ буурчээ. Мөн хүний буруутай үйл ажиллагаанаас болж эрх чөлөөгүй амьдардаг байсан амьтдын хувьд айх аюул, айдасгүй болжээ гэдгийг мэдээллийн эх сурвалжууд онцолж байна.

Жишээ нь, хөл хорио тогтоож хүмүүс гэртээ бүгсэнээс хойш Итали улсын боомтод далайн гахайнууд маш олноороо үзэгдэх болов. Венец хотод цэнгэг усанд загаснууд олноор сүлжилдэх болсон, үүнээс гадна Ромын түүхэн усан оргилуурт урьд өмнө үзэгдээгүй олон нугас сэлж байна. Мөн Мелан хотын зарим паркуудад маш олон туулай ирэх болсон ба эдгээр туулайнууд өмнө нь цөөн тоогоор харагддаг байсан бол одоо байнга шахам байх болов.

Энэ мэт үзэгдлээс харахад “амьтад хүний үйлдлээс болж алдсан эрх чөлөөгөө эргүүлэн олж авч байх шиг” гэж амьтан хамгаалагчид болон зарим ажиглагчдын зүгээс хэлж байна.

Энэтхэг улсын зүүн хэсгийн Одиша нэртэй эргийн ойролцоо маш олон далайн яст мэлхийнүүд хэнээс ч айлгүйгээр эрэг дээр өндөглөсөн сонин үйл явдал болжээ. Өмнө нь тухайн эрэг дээр яст мэлхий өндөглөхийг үзэхээр маш олон жуулчид ирдэг, ингэснээр яст мэлхийнүүдийг айлгаж таагүй байдал төрүүлдэг байсан байна. Нөгөө талаар тухайн улсын иргэд яст мэлхийнүүдийн өндгийг хулгайлж зах дээр зарж борлуулах зэрэг үйлдлүүд байнга гардаг байжээ. Өнгөрсөн он гэхэд л энэ арал дээр нэг ч яст мэлхий ирээгүй гэж тухайн албаныхны зүгээс хэлсэн байна.

Флоридагийн их сургууль гэхэд сүүлийн хэдэн долоо хоног хөл хорио тогтоож хаалгаа барьсантай холбогдуулан 16 мянган оюутан сургуульдаа ирээгүй хөл татарсан энэ үед тэдгээр оюутнуудыг орлох мэт тус сургуулийн кампуст олон мянган шувууд ирсэн гэж мэдээлжээ. Энэ мэтчилэн амьтдын оршихуй, амьдрах эрх чөлөөнд таатай нөлөө үзүүлж байгаа нь илт харагдаж байна.

Үүнээс гадна хөл хорио тогтоосноос хойш агаарын чанар мэдэгдэхүйц сайжирч байгааг онцолжээ. Италийн Венец хотод байдаг дэлхийд алдартай сувгууд маш их цэвэршсэн байгааг ажигласан байна. Ухань хотод хөл хорио тогтоохоос өмнөх болоод хөл хорионы хугацааны агаарын чанарыг харьцуулан үзэхэд агаарын бохирдол бараг 30%-иар буурсан байна. Мөн НАСА-ийн зургууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа хотуудад бохирдол хэрхэн хурдацтай буурч байна гэдгийг ил тодоор харуулжээ.

Тэгэхээр коронавирусийн цар тахлын хүн төрөлхтөнд заналхийлж байгаа энэ цаг үед “байгаль, ан амьтантай зүй зохистой харьцах хэрэгтэй” гэдгийг нэг талаар сануулж байна гэж эрдэмтдийн зүгээс хэлээд байна. ‘Хүн төрөлхтөн байгальд хэрхэн хор учруулж, хэрхэн амин хувиа хичээдэг болохоо ухамсарлах хэрэгтэй’ гэдгийг байгаль орчны төлөөх зарим идэвхтнүүд хэлжээ. Нэг ёсондоо коронавирусийн цар тахлыг нөгөө өнцгөөс нь ойлгоход, “цаанаасаа Байгаль өөрөө бүхнийг зохицуулж байна гэдгийг харж болно” гээд “Яагаад амьтад сайхан амьдарч болохгүй гэж” гэсэн асуудлыг хөндөн тавьжээ.

Эх сурвалжаас Н.Лхамсүрэн

Latest articles

С.Баярцогт: “МОНГОЛЫН ТӨР ЗҮТГЭСЭН ХҮНДЭЭ ХАЛТАЙ”

2020 оны долоодугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч  С.Баярцогтын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрээр "Ардчилсан Монгол Улсын эрхэм шүүгч ээ, Монгол төрийн...

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх сайд, холбогдох дарга нарт даалгав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020.07.22-ны өдөр болж хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар хэлэлцэн шийдвэр гаргав.   Өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ сайтар хангахыг бүх...

ЦЕГ-ын даргаар Ж.Болдыг томилжээ

Цагдаагийн ерөнхий газарт томилгоо хийгдлээ. Тодруулбал, ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан З.Дашдаваа АТГ-ын даргаар томилогдсоноор түүний суудал эзгүйрээд байсан юм. Тэгвэл түүний оронд цагдаагийн...

УИХ-ын дарга Г.Занданшатар шинэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон нар энэ сарын 20, 21-ний өдрүүдэд...
44.1k Followers
Follow

Related articles

Leave a reply

Please enter your comment!
Please enter your name here