Н.Анхбаяр: Би Д.Мөнх-Эрдэнийн талаар нэг ч удаа гомдол гаргаагүй, харин ч тэр хүн манай гэр бүлийг гүтгэж олонд танигдсан

Н.Анхбаяр: Би Д.Мөнх-Эрдэнийн талаар нэг ч удаа гомдол гаргаагүй, харин ч тэр хүн манай гэр бүлийг гүтгэж олонд танигдсан

Иргэн Д.Мөнх-Эрдэнэ цагдан хоригдож буй асуудалд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

   
    Тэрбээр "Д.Мөнх-Эрдэнийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа надад огт хамаа байхгүй. Намайг гурав, дөрвөн жилийн хугацаанд хангалттай гүтгэн доромжилсон. Гэхдээ тэр хүний талаар нэг ч гомдол гаргаагүй. Тэр хүний намайг төрийн сургалтын сангаар сурсан гэдгээс бусад нь бүгд худал. Өөрөө л намайг гүтгэж доромжилж байгаа хүн. Ер нь гурав дөрвөн хүн л улс төрийн зорилгоор манай гэр бүл рүү дайрч байгаа ш дээ. Сонгууль дөхөхөөр л манай аав руу дайрдаг. Тэр хүн олон нийтэд өөрийгөө таниулахын тулд манай гэр бүл рүү дайрч сүүлдээ хүн болгон руу дайрдаг болсон. Та нар бод л доо. Хэн нэгэн хүн өөрийн чинь гэр бүл рүү дайраад байвал ямар байх уу. Тэгээд ч энэ хүн тооноор орж ирсэн, салбарын биш хүн, Хятдад хууль тогтоомж зөрчсөн, ажлын шаардлага хангахгүй байсан хүн. Энэ хүн өөрөө л энэ байдлыг бий болгосон" гэлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна