Ерөнхий сайдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Ерөнхий сайдын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монгол Улсын Ерөнхий сайд жил бүр уламжлал болгон оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлэгт хөтөлбөрийг Ерөнхий сайд өнөөдөр оюутнуудтай уулзах үеэрээ зарлалаа.

Орон даяар эхлүүлсэн уг хөтөлбөрт нийт их, дээд сургуулийн оюутнуудыг идэвхтэй хамрагдахыг Ерөнхий сайд уриаллаа.

Ерөнхий сайдын тэтгэлгийн хамрах хүрээ, хэмжээг нэмэгдүүлж, дотоодын их дээд сургуулийн 2-3-р курсын 50 оюутанд тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгоно. Гадаадад суралцах магистр, докторын 50 хүртэл оюутанд төлбөрийг нь бүрэн хариуцна.

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хамрагдах : https://www.meds.gov.mn/post/1...



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна