"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Азын дугаарыг дамалсан Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэнu саатуулжээ

0

Зам тээвэр, хөгжлийн яамны мэргэжилтэн “Э” нь Тээврийн хэрэгслийн бүртгэлийн “Trans.dep” системд шинэ сери задрахад азын дугааруудыг захиалагдсан болгон өөрчилж хууль бусаар зарж, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг Эрүүгийн цагдаагийн албанаас дөрвөн газарт нэгжлэг хийж, сэжигтэй гурван этгээдийг саатууллаа.

 

Нэгжлэг болон гэрч, холбогдох этгээдүүдийн мэдүүлэг, Зам тээвэр, хөгжлийн яамны Тээврийн хэрэгслийн бүртгэлийн системийн үзлэгийн үр дүн зэргээр мэргэжилтэн “Э” нь шинээр тээврийн хэрэгслийн улсын дугаар задрахад азын дугааруудыг системд захиалагдсан төлөвт оруулж, иргэн “Д” болон “Б” нараар дамжуулан автомашин худалдаалдаг ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, өөрийн хамаарал бүхий хүмүүсийн банкны данс руу шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн хууль бус ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдоод байна

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x