"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

АН Ерөнхий сайдаас С.Зоригийг хөнөөсөн 830142 дугаартай эрүүгийн хэргийг “маш нууц”-ын зэрэглэлээс гаргаж өгөхийг хүсэв

0

Ардчилсан нам Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох 830142 дугаартай эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг “Маш нууц”-ын зэрэглэлээс гаргаж, олон нийтийн эргэлзээг тайлах асуудлыг судалж үзээч гэж хүсжээ

С.Эрдэнэ: С.Зоригийн хэрэгтэй холбоотой бүх нотлох баримт, шүүхийн шийдвэрүүдийг ард түмэнд ил тод болго

Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ: Зоригийг алсан хэргийг шалгах комиссыг таван удаа татан буулгасан байдаг. Тавууланг нь Нямдорж өөрөө хийсэн С.ЭРДЭНЭ: "С.Зоригийн хэргийн бүх материалыг ард түмэнд нээлттэй ил тод болго! Энэ хэргийн тоглоом, улстөр болгож байгаагаа зогсоо! Эрүүдэн шүүсэн гэсэн тэр бичлэг бол кино зураг болохоос эрүүдэн шүүсэн хэлбэр биш. Маш өндөр хүчин чадалтай,нягтрал пиксельтэй камераар авсан бичлэг байна лээ. Шоронд тийм камер байхгүйг би сайн мэднэ. Эрүүдэн шүүлтийг улстөр болгож болохгүй. Хуулийн хүрээнд таслан зогсоох ёстой. Шөнөжин диаграмдуулж хоносон цэрэг хөлгүй болсон өчнөөн хэргүүд байж л байна. Нямдорж, Болд, Батзандан нар яагаад бусад хэрэг дээр нь дуугардаггүй юм? Монголын хууль зүйн салбарыг 22 жил толгойлсон хүн өнөөдөр гэнэт өөрөө эрүүдэн шүүлт гээд яриад байгаа. Эрүүдэн шүүлтийг хэн, хаана хийсэн бэ? Хорих байгууллага Хууль зүйн сайдын шууд мэдэлд байдаг байгууллага биз дээ? Яагаад Хууль зүйн сайд нь мэдээгүй явж байдаг юм? Өнөөдөр гэнэт захиалагчдыг зарлах болохоор үймүүлж байдаг. Зоригийг алсан хэргийг шалгах комиссыг таван удаа татан буулгасан байдаг. Тавууланг нь Нямдорж өөрөө хийсэн байдаг. Энэ хүний 22 жил Хууль зүйн сайд хийсэн хүн энэ хэргийг илрүүлээгүй мөртлөө өөрөө шударга дүрд тоглоод өнөөдөр эрүүдэн шүүлт гэнэт гаарсан мэт жүжиглэж явна. Өөрөө эрүүдэн шүүлтийг гааруулсан учир энэ асуудлыг шалгуулах цаг болсон. Би өнөөдөр Зоригийн хэрэгтэй холбоотой бүх нотлох баримт, шүүхийн шийдвэрүүдийг ард түмэнд ил тод болго гэсэн шаардлага тавьж байгаа."

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Tuesday, October 1, 2019
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x