"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

АРДЧИЛСАН НАМЫН ҮБХ Ж.ОЮУНБААТАРЫГ 42-Р ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

0

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо дөнгөж сая хуралдаад. Хэнтий аймгийн УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд тус аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх аймгийн намын хорооны шийдвэрийг дэмжсэн байна.

Ж.Оюунбаатар өөрийн цахим хуудсандаа “Итгэл хүлээлгэсэн журмын нөхөддөө баярлалаа. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд миний биеийг нэр дэвшүүлэхээр Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооноос санал болгосныг Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо өнөөдөр хэлэлцээд нийт гишүүдийн 98.75 хувиар дэмжлээ” гэж жиргэжээ

МАН-ын Бага хурал маргааш буюу тавдугаар сарын 28-нд болж нэр дэвшигчээ тодруулна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x