"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй

0

АН-ын МЭДЭГДЭЛ:

Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй Ардчилсан намын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон, ЖДҮХС-аас их хэмжээний мөнгө завшсан “хулгайч” нар мэдэгдэл хийж, ээлжит гүтгэлгээ тараалаа.

Ардчилсан нам нь төрийн албыг 60 тэрбумаар үнэлэн зарсан наймаа, ЖДҮХС-ийн хулгай, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлал болон 51 хувийг эрх баригч МАН-ын нэр бүхий гишүүдийн хамгаалалт дор барьцаанд тавьсан зэрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл бүрийг шударга шүүхээр оруулан, хариуцлага тооцох талд байгаагаа энэхүү мэдэгдлээрээ дахин нотолж байна.

Эрх баригчдын амны уншлага болсон шударга ёсыг тогтоох хангалттай боломж парламентад, 64 суудалтай эрх баригч намд байгааг дахин сануулъя. Ардчилсан нам ажил хийлгэхгүй байна гэдэг үлгэрээ нэн даруй зогсоож, сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, ажлаа хийхийг шаардаж байна. 

Ардчилсан нам хууль бус ямар ч үйлдэлтэй эвлэрэхгүй, гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй. Тиймээс ч Ардчилсан намын жирийн гишүүд популистуудын гүтгэлгийн бай биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Ардчилсан нам нь 1990 оны хувьсгал болон 1992 онд Үндсэн хуулийг батлуулсан улс төрийн хүчний хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө, гурав дахь хөрш гэсэн нийгмийн суурь үнэт зүйлээ хамгаалахын төлөө хатуу зогсох болно гэдгээ мэдэгдэж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x