"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

ГАДААДЫН ИРГЭДИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

1
Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ.
Дээрх зөвлөмжийн хүрээнд Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.
Гадаадын иргэн, харьяатын газраас өгсөн мэдээллээр Монгол Улсад өнөөдрийн байдлаар 14500 орчим гадаадын иргэн байнга оршин сууж байна.
3 1 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
Зочин
Зочин
2 сарын өмнө

Зөв зөв. Гадаад иргэд бас хүн. Халдвар тараана

1
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x