"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Газар хөдлөлт Их тэнгэрийн ам, Зайсан орчимд амьдардаг хүмүүст илүү мэдрэгджээ

0



Нийслэл хотод өнгөрсөн шөнө 01 цагийн орчимд газар хөдөлсөн талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодруулахад: “Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км буюу Богд хан уулын ам орчимд 2.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Газар хөдлөлт Их тэнгэрийн ам, Зайсан орчимд амьдардаг хүмүүст мэдрэгдсэн гэсэн мэдээлэл ирсэн” гэсэн хариулт өгсөн байна.

Монголд жилд дунджаар 25,000 орчим газар хөдлөлт бүртгэгддэг.

Улаанбаатар хотын ойролцоо 8 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унах ба хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай учраас хүн ам болон эдийн засгийн зонхилох хэсэг нь нийслэл хотдоо төвлөрсөн манай оронд газар хөдлөлтийн аюул үлэмж хохирол учруулах боломжтой гэдэг нь харагдаж байна.

Сүүлийн жилүүдэд, ялангуяа 2005 оноос хойш Улаанбаатар хот орчмын бүс нутагт буюу хотын төвөөс 150 км тойрогт хамаарах хэсэгт болж буй газар хөдлөлтийн тоо огцом өссөн байна. Эдгээр тохиолдолд 2 магнитудаас доош хүчтэй газар хөдлөлт зонхилж байгаа ч сүүлийн жилүүдэд хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 4-6 удаа болсон гэдгийг ШУА-ийн Одон орон, геоофизикийн хүрээлэн мэдээлж байгаа юм. Улаанбаатар хотын ойролцоо 8 хүртэл магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол нийслэлийн барилга байгууламжийн 20-50 орчим хувь нь нурж унах ба хүн амын 30-60 орчим хувь нь өртөх магадлалтай учраас хүн ам болон эдийн засгийн зонхилох хэсэг нь нийслэл хотдоо төвлөрсөн манай оронд газар хөдлөлтийн аюул үлэмж хохирол учруулах боломжтой гэдэг нь харагдаж байна.

График 3, Улаанбаатар хотол баригдсан нийт барилга байгууламж

Анх баригдахдаа газар хөдлөлтийн эрсдэлийг сайн тооцоолоогүй баригдсан барилга байгууламжууд, онцгой байдлын үед аврах ажиллагаа явуулах боломжгүй, бэлтгэлгүй байдал нь Монголын нийт хүн амын тал орчим нь амьдарч, ажиллаж буй Улаанбаатар хотыг улам эрсдэл өндөртэй бүс болгож байна. Баригдаж буй ихэнх барилга нь хийцийн өөрчлөлт ихтэй, инженерийн тооцоолол муу, зориулалтын бусаар ашигладгаас шалтгаалан газар хөдлөлтөд тэсвэртэй байдлыг сулруулдаг гол хүчин зүйл болж байна.

Газар хөдлөлтийн болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд улс орны хэмжээнд газар хөдлөлтийн тохиолдлыг бүртгэх багаж төхөөрөмжийг нэмэгдүүлэн сайжруулах, аюулаас хамгаалах барилга байгууламж барих, шинээр баригдаж буй барилгуудын стандартад хяналт тавих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж байх шаардлагатай. Харин ард иргэдийн хувьд газар хөдлөлтийн аюулын талаар мэдээллийг идэвхтэй авч, гамшгийн үед хэрхэн аюулаас зайлсхийх талаар ойлголттой болох нь чухал юм

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x