"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Ганболдын эхнэр Х.Гаажидыг нас барсан гээд “ар гэрийн хүн”-ий хүсэлтээр фэйсбүүк хаягийг нь хаалгасан байжээ

0
Х.Гаажид: 10 хоног үхээд сэхдэг байна шд.
2022 оны 08 сарын 27-ны өдөр миний facebook account хүчингүй болж хаагдав. Утас, компьютер гээд бүх төрлийн хэрэгслээс өөрийнхөө аккаунт руу орж болохгүй “жийгдэв”.
Юу болчихов гээд хөөцөлдтөл намайг Монголоос facebook-т ҮХСЭН хэмээн бүртгүүлж аккаунтыг маань хаалгасан байж.
Ухаад үзтэл фейсбүүк нас барсан хүмүүсийн аккаунтыг ар гэрийнх нь хүсэлтээр хааж болдог юм байна. Ингэхдээ талийгаачийн нас барсны бүртгэл гэрчилгээг үндэслэл болгодог ба хэрвээ энэ нь байхгүй бол талийгаачийн итгэмжлэл, төрсний гэрчилгээ, гэрээслэл, эмгэнэлийн захиа зэргээс явуулахад хангалттай аж.
10 хоногийн турш Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, ОУ болон Монгол дах Facebook-ийн төлөөлөгчийн газар зэрэг рүү удаа дараа утасдаж, емайл бичин уйгагүй хөөцөлдсний эцэст өөрийн аккаунтаа нээлгэж чадлаа.
Сургамж болох үүднээс хүн бүр өөрийн фейсбүүкийн username https link-ийг хадгалаад аваарай. Юу болох гэдгийг нь зургаар оруулав. Адилхан асуудал гарахад фейсбүүкийн инженерүүд энэ линкээр таны аккаунтыг олж сэргээдэг юм байна шүү.
Намайг дуу хоолойгүй болгож, үнэнийг өгүүлж, үнэн царайг нь илчлэхээс айдаг ганц л хүн бий. Үр хойч үедээ үлдэж буй олон зураг, баримт, текстийг үгүй хийх сонирхолтой нэг л хүн бий. Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраар гэрлэлтийн гэрчилгээг устгуулж, нотариатаар иргэний үнэмлэх, гарын үсэг дууриалган машиныг маань дээрэмдэж чадсан нэг л этгээд бий. Энэ жишгийг харахад намайг үхсэн болгож нас барсны гэрчилгээг Facebook-т “ар гэрийн” хүн хэмээн нэг л хүн явуулах боломжтой. 😂
May be an image of text
Захиргааны хэргийн анхан болоод давж заалдах шатны шүүх дээр ялагдсан Тордайн Ганболд ичихгүй одоо Дээд шүүхэд “Би хэзээ ч гэр бүл байгаагүй” хэмээн шүүхдсээр яваа. Яг энэ үеэрээ миний фейсбүүкийг хаалгаж, дуу хоолойг маань хаах гэж үзэж энэ тэр. Өрөвдөлтэй гэдэг нь. Өөрт ашигтай үедээ намайг гэр бүлээ болгон үхүүлж, ашиггүй үедээ гэр бүл биш гэж шүүхдэж хөгөө чирдэг эр юм.
Мөнх бусыг үзсэн гэж байгаа нь мөнхрөх замыг маань тавьж байгаа байхөө. Биеэр нь л алчихдаггүй юм бол надтай ижил амьдралыг туулж яваа олон мянган эхчүүдэд олиггүй, хариуцлагаа үүрч чаддаггүй, жүжигчин, худалч, явдалтай эрчүүдийг хичнээн жил болсон ч хууль шүүхээр, шударгаар ялж болдог гэдгийг харуулахаа амлаж байна.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x