"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулахад ашигтай бактери ашиглана

0
Бурхан багшийн их дүйчин буюу зуны тэргүүн сарын 15-ны билигт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд ажиллалаа. Энэ үеэрээ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамцтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, Гандангийн дэнжийн хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, Гандангийн дэнжийн гэр хорооллын айл өрхийн нүхэн жорлонд ариутгал халдваргүйтгэл, ашигтай бактери хийх ажлыг хамтран зохион байгуулна.
May be an image of one or more people and people standing
Мөн Гандангийн дэнжид амьдарч буй Баянгол дүүргийн 16 дугаар хорооны 800 гаруй өрхөд хашаандаа мод тарих, цэвэр агаартай, эрүүл орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 5500 шинэс модны суулгац өгөхөөр болж, дээжийг нь энэ үеэр гардууллаа.
Агаарын бохирдлыг бууруулахад мод, бут сөөг, ногоон байгууламж чухал ач холбогдолтой. Хүрээлэн буй орчноо бохирдлоос хамгаалж, ирээдүй болсон хүүхдүүдийнхээ амьдрах орчныг сайжруулах ёстой. Мод тарих аян цаашид өргөн хүрээнд үргэлжилнэ. Улаанбаатар хотыг зүлэгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн хот болгохыг зорьж байна. Гандангийн дэнжийн хөрсний бохирдол өндөр хэмжээнд хүрсэн. Моджуулах ажлыг эрчимжүүлэх, хөрсний бохирдлыг арилгах үүднээс энэ ажлыг эхлүүллээ. Улаанбаатар хотын гэр хороололд 196 мянган нүхэн жорлон байна. Шинжлэх ухаан, технологи дээр суурилан богино хугацаанд ашигтай бактериар хөрсний бохирдлыг арилгах, эко ариун цэврийн газрыг хийж, хэрэгжүүлэхээр санал санаачилга гаргаж, тооцоо судалгаа хийж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хөрсний бохирдол 85 хувьд хүрч буурна. Тулгамдаж байгаа олон асуудалд иргэдийнхээ санал санаачилгыг сонсож, энэ мэт ажлуудыг хийж, хэрэгжүүлнэ.
May be an image of 1 person and standing
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x