"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Д.Дорлигжав бусдыг дарамталж, мөнгө авсан хэргээр АТГ-т шалгагдаж эхэлжээ

0

“Алтан Дорнод Монгол” компаний ТУЗ-ийн дарга Т.Ганболд өөрийг нь шалгагдаж байхад тухайн үед Улсын Ерөнхий Прокурор байсан Д.Дорлигжав 4 сая ам доллар нэхсэн тухай ярьсан билээ. Улмаар уг мөнгийг нь Д.Дорлигжавын төрсөн дүүгийн данс руу шилжүүлмэгц түүнийг сулласан гэдэг.Энэ бүхэнтэй холбоотойгоор өнөөдөр “Ийгл” телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлэгт Д.Дорлигжав оролцож тайлбар өгөх байсан ч цуцлагджээ. Учир нь тэрээр өнөөдрөөс эхлэн АТГ-т дуудагдаж байцаалт өгч эхэлсэн байна. Түүнд бусдыг дарамталсан мөнгө авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

Э.Мягмар

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x