"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Д.Жигжиднямаа дарга МХЕГ-ын шалгалтаас айж булхайтай баримтуудаа НУУХ тушаал гаргажээ

0

Сэтгүүлч:З.Батхуяг Улстөрч мн

Улстөрчид болон эрх мэдэлтнүүд ямар нэгэн хууль бус үйлдлийг нуун дагдуулах, анхаарлыг өөр зүйлд чиглүүлэх, бусдыг буруутай мэт харагдуулж, өрөөлийг нөлөөдөхийн тулд  гэж худал мэдээлэл цацаж, өөрөө ард нь үлддэг хэмээн улс төр судлаачид дүгнэсэн байдаг.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа дарга болсон өдрөөсөө л том, жижиг сэдвүүдээр  худлаа ярьж эхлэсэн гэдэг. Тухайлбал, Вагоны осол, 1000 вагоны асуудлаар, зам засварын машины тухай, Шотландын офшорууд гээд олон удаа худлаа ярьж, жинхэнэ үнэнээс зугтаж, байгууллагаа, өөрийгөө гэм буруугүй мэт харагдуулж хэвлэлийнхэнд нүүрээ нуусан. Хууль, хяналтын байгууллагын найдвартай хамгаалалтанд орчихсон болохоор нийт иргэд бидэнд худлаа ярих ч түүний хувьд энгийн үзэгдэл болсон. Хамгийн сүүлд тэбрээр олон улсын гэрээний заалтын тухай зохиож ярьсан байна.

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газраас хуулийн дагуу УБТЗ-д шалгал оруулахаар болсон байна. Харин УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа уг шалгалтыг урьчилан мэдэж, харъяа газрууддаа хандан яаруу сандруу ийм цахилгаан мэдээ хүргэж, тушаал гаргажээ.  Төмөр замаас өөр газар “цахилгаан” гэдэг захирах ухагдахуун байхгүй. Энэ нь төмөр замчидад үг дуугүй, чанд биелүүлэх онцгой, яаралтай тушаал гэсэн үг.

Тэрээр цахилгаандаа:

“Жич: БНМАУ болон ЗХУ-ын 1949 оны гэрээнд нэг талын бүрэлдхүүнтэй санхүүгийн үйл ажиллагааг шалгахыг хориглоно гэсэн заалт болон ЗТХЯ-ны дэд сайдын 2019.02.22-ны 02/786 тоот албан бичгийг үндэслэн санхүүгийн үйл ажиллагаатой холбоотой бичиг баримтыг шалгуулахыг хориглоно” гэж зарим бичиг баримтуудыг үзүүлж шалгуулахаас зайлсхийжээ. 4 хуудас бүхий энэхүү гэрээг олон удаа уншихад эрхэм даргын иш татсан зүйл заалтыг олж чадсангүй. Үүндээ хүлцэл өчье.

Харин тус Хэлэлцээрийн 9 зүйлд нь: “ Хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Бүгд Найрамдах Монгол Ард  Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн ажил явуулагыг мөнхүү Бүгд Найрамдах Монгол Ард  Улсын хуульд тохируулан  гүйцэтгэх бөгөөд Монгол улсын үйлдвэр, байгууллагуудын эрх хөнгөлтүүдийг эдэлнэ” гэж заасан байгааг анзаарна уу? Түүний гаргасан тушаал нь Монгол улсын Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн

 16.1.-р зүйл анги “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” Эсхүл  мөн хуулийн 16.2-р зүйл анги “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” Гэсэнд тохирч байна. Өөрийн балаг, нууц мэдээллээ шалгуулахаас зайлсхийж айв уу, эсвэл үнэхээр дур мэдэж төрийн хуулийг зөрчиж, төрийн байгууллагын үйл ажиллагааг зааж байна уу….

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x