"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Д.Энхбат: Ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ

0
“Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу сонгуульд оролцож байна. Нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэйгээр нэр дэвшлээ.
Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Ирэх 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ.
Бид мэдлэг чадвар, технологид итгэж, шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна.
Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно.
Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон биз ээ.
Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцийг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус монголын баг байх болно. Тиймээс ч энэ сонгуульд “МОНГОЛ ЧАДНА” уриатай оролцож байна.
Бид хичээж, зүтгэх болно.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД
ЗӨВ ХҮН – ЭЛЕКТОРАТ ЭСВЛЭЭС НЭР ДЭВШИГЧ
ДАНГААСҮРЭНГИЙН ЭНХБАТ | #МонголЧадна
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x