"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Д.ЭРДЭНЭБАТ: МАН ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН

0

Д

МАН 2016 оны УИХ-ын сонгуулиар 65 суудал авч үнэмлэхүй олонхи болсон ч өнөөдөр төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх чадамжгүй болжээ гэж дүгнэж буйгаа бүлгийн дарга онцоллоо. Тэрбээр “УИХ энэ урт хугацаанд хуралдахгүй, Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэрэгжихгүй байгаа шалтгаан нь УИХ, Засгийн газар хоорондын зөрчлөөс болсон. Өнөөдөр хэлэлцэгдэхгүй гацаж байгаа хууль бүхэн Үндсэн хууль болон түүнийг дагалдан гарсан хуулиудыг олон удаа дараалан зөрчиж байгаа нь нотлогдсоор байна. Эрх баригчдын хагарлын гол шалтгаан нь УИХ-ын сонгуульд оролцохдоо эрх баригчдын гаргаж байсан “60 тэрбум”-ын схем болон түүнээс үүсэн олон хууль зөрчсөн үр дагавруудтай шууд холбогдож байгаа. Тиймээс бид МАН-ын дотоодын бүлэглэл хоорондын зөрчлийг зохицуулах ямар ч боломжгүй болсон. Төрийн алба бүрэн дампуурч, авлигалыг зохион байгуулалттай хэлбэрт шат шатанд оруулж, төрийн сангуудаас зохион байгуулалттайгаар хулгай хийх үүд хаалгыг нээсэн. Хамгийн нэгийн жишээ нь ЖДҮХС-ийн мөнгийг зохион байгуулалттайгаар хулгайлсан асуудалд Засгийн газар оролцсон. 60 тэрбумын эхлэлийг нь МАН-ын удирдлагууд нь өөрсдөө тавьсан.

Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд эрх баригчид ямар ч ажил явуулж чадахгүй нь тодорхой болсон

Үлдэж байгаа 1.6 жилийн хугацаанд эрх баригчид ямар ч ажил явуулж чадахгүй нь тодорхой болсон. Ард түмний төрд итгэх итгэл бүрэн мөсөн унтарсан. Энэ үед өрсөлдөгч бүлэглэлүүдийн хоорондын талцлыг нэн даруй зогсоохгүй бол нийгмийн бухимдлыг өдөөж, ард түмнийг талцуулан хуваах нь Монгол Улсын эрх ашиг биш. МАН бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал угаасаа үүссэн. Өнөөдөр ч гэсэн МАН-ын бүлэг хуралдаж чадахгүй байгаа нь үүний нэг баталгаа. Тиймээс Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гаргасан УИХ-ыг нэн даруй тарааж, ээлжит бус сонгуулийг зарлан явуулах тухай зөвлөмжийг хэрэгжүүлэх ажилдаа маргаашаас орно. Өөрөөр хэлбэл, бид хууль санаачлах ажилдаа орно. Учир нь энэ УИХ, Засгийн газраас хүлээх зүйл байхгүй болсон. Хэрвээ бид шударга ёсыг тогтоож, хариуцлагагүй үйлдэл бүрт хариуцлага тооцож, төрийн институдын тогтвортой байдлыг хангах гэж  байгаа бол энэ УИХ нэн даруй тараад, шинээр УИХ зохион байгуулагдаж байж үйл ажиллагаа цаашдаа цэвэр явах учиртай гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Намрын чуулганаар ганцхан хууль баталсан байна

Намрын чуулган үндсэндээ хоёр сар ажилгүй гацаж байна. Гэтэл энэ асуудалд УИХ-ын гишүүд өөрсдөө оролцож хурлын гацааж байгаа нь хууль зөрчсөн үйл. Бид асуудалд тэвчээртэй хандаж эхэлсэн. Намрын чуулганаар хэлэлцэх 23 хуулийн төслөөс ганцхан хуулийг баталсан байна. Тэр нь төсвийн тухай хууль. Тиймээс ганц ч хуулийн төсөл батлаагүй УИХ-аас цаашид хүлээх ямар ч зүйл алга гэдгийг үйл ажиллагаа нь нотолж байгаа юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x