"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

З.ЭНХБОЛД: АЖЛАА ӨГНӨ ГЭДЭГ ЦУУРХАЛ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭЛЭХ ҮГИЙГ БЭЛДЭЭД Л СУУЖ БАЙНА

0

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд наадмын дараа ажлаа өгч Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн даргаар  очихоор С.Эрдэнэ даргатай тохиролцож 2020 онд намынхаа сонгуулийн ажилд бэлтгэх улмаар 2021 онд Х.Баттулгыг дахин намаасаа нэр дэвших эрх авах бэлтгэлийг нь хангах  гэж байгаа тухай мэдээлэл ойрын өдрүүдэд хэвлэлүүдээр гарах болсон.

Энэ бүх ярианд З.Энхболд тодруулга өгч “Үндэслэлгүй, цуурхал. Яг одоо УИХ-д Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэх үгийг бэлдэж байна. Ийм их ажилтай байж ажлаа яаж өгөх юм бэ. Харин сонгуулийн өмнө сонгуульдаа бол бэлдэнэ шүү” гэжээ. 

Одоо биш ч ажлаа өгөхийн хувьд өгөх бодолтой байгаагаа тэрээр нуусангүй. Магадгүй, олон нийт болон Ардчилсан намын гишүүд түүнийг хэрхэн хүлээж авахыг энэ “цуурхлаар” тандуулсан байж болох.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x