"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

КОВИД19 ЦАР ТАХЛЫН ШИНЭ ДАВЛГАА ХҮНИЙ УУРАГ ТАРХИ РУУ ДАЙРЧ БАЙНА

0
КОВИД 19 хэмээх цар тахлын зургаан давалгаанд талхилагдаж зүдэрсэн хүн төрөлхтөн шинжлэх ухааны хүчээр баг зэрэг амсхийж байх шиг боловч зальт тэр цар тахлын өнгө зүсээ хувиргасан долоо дахь давалгаа хар сүүдэр татуулан хүмүүн биднийг нөмрөн орж ирэх нь. АНУ Novavax хэмээх шинэ вакцин үйлдвэрлэж, Moderna, Pfizer вакцинуудыг шинэчилж байна. Энэ удаад гараад байгаа ВА.4,ВА.5 хувилбар нь омикроны суурь дээр үүссэн харьцангуй тогтвортой, үхэлд хүргэх нь бага ч халдварлах, дархлааг дарагуйлах чадвар өндөртэй байгаа учир ДЭМБ-аас дахин маскаа зүүж, зайгаа барихыг зөвлөж байна. Дээрх хувилбар нь манай хүн амын 10- дээш хувьд тархаад байгаа талаар НЭМГ-аас мэдээлж байна. Цар тахал өвөл, зууны оргил үетэй явагдаж байгаа бөгөөд, жишээлбэл энэ оны эхээр өвлийн оргил үед дэлхийд өдөрт халдварын тоо 3 сая хүртлээ нэмэгдэж байсан бол 5-р сард хамгийн доод хэмжээнд хүрч, 6-р сараас зуны оргил үе эхлээд байгаа бөгөөд хүмүүсийн хөдөлгөөн бууртал энэ оргил үе үргэлжлэх ба үргэлжлэх хугацааны урт, богино байх, халдварын хэмжээ хэр байх нь хүмүүсийн ухамсар, хүмүүжил, хувийн болон бусдын өмнө хүлээсэн хариуцлагаас хамаарах талаар эрдэмтэд мэдээлж байна. Вүрүс чөлөөтэй тархаж байгаа энэ үед улс орнууд өөрийн хүчээр зогсоон барих боломжгүй юм. Жишээ нь 2022 оны 6-р сарын 1-нээс 7-р сарын 4-ний хооронд хийсэн судалгаагаар Турк Улсад халдварын тоо 15 дахин ихэссэн боловч эдгэрэлтийн тоо өмнөхтэй харьцуулахад 10 дахин ихэссэн, харин нийт үхлийн тоо 99088 буюу 5-р сараас өмнөх тоон үзүүлэлттэй адил байсан байна. Хэдийгээр Альфа, Дельтагаас хамаагүй хөнгөн хэлбэрээр явагдаж байгаач халдвар авсан тохиолдолд пост ковид буюу үргэлжилсэн өвчлөл нь удааширч байна.
Дэлхий даяар Ковид-19 цар тахлын 500 сая гаруй тохиолдол бүртгэгдсэнээс 10 гаруй сая хүн КОВИД-19-ын дараах хам шинжийн нөлөөнд өртөөд байна. АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн мэдээлснээр 4.2 их наяд гаруй долларыг дээрх нөхцөл байдлаас үүссэн зардалд зарцуулаад байна. КОВИД-19 цар тахлын улмаас хүний бие физиологи, сэтгэл зүй, амьдралын чанар, улс орны нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлж буй урт хугацааны нөлөөллөөс урьдчилан сэргийлэх нь тулгамдсан асуудлын нэг болж байна. Харин Монгол Улсын хувьд халдварын дараах сульдлын хам шинжийн судалгаа хараахан хийгдээгүй байна. Тиймээс ШУА-ийн Тархи , сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэмтэд Улаанбаатар хотын хүн амын дундах КОВИД-19-ын Дараах Сульдлын Хам Шинжийн тархалт, эмнэлзүйн хэв шинж, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлохоор зорьж байна.
Архаг, дахилтат байдлаар сульдах, биеийн эсвэл оюуны ачааллын дараа сульдах, өвдөлт, танин мэдэхүй, ой санамжийн үйл ажиллагааны бууралт, нойрны өөрчлөлт зэрэг шинж тэмдгээр илэрдэг биеийн өвчнийг 1995 онд Fukuda нар сульдлын хам шинж гэж тодорхойлсон байдаг. Харин дээрх шинж тэмдгүүд Коронавирусын халдварын дараа 6 сараас дээш хугацаагаар илрэхийг КОВИД-19-ЫН ДАРААХ СУЛЬДЛЫН ХАМ ШИНЖ гээд өвчний олон улсын 10-р ангиллын дагуу G93.3 гэж кодлогддог бие даасан өвчин гэж авч үзэж байна. Судалгаанаас харахад 10 сая гаруй хүн КОВИД-19- ийн дараах ямар нэгэн нөлөөнд өртөж, ялангуяа ой санамж эрс буурч байгаа үзэгдлүүд нэлээд гарч байна байна. Зөвхөн Pubmed мэдээллийн сангаас Ковидын дараах сульдлын хам шинжийн талаар 2021 оноос хойш хэвлэгдсэн бүтээлийн тоо 1600 байгаа нь чухал асуудал болохыг нтолж байна.
Монгол Улсын хэмжээнд Ковидын дараах сульдлын хам шинжийн тархалтыг тогтоож, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийг тодорхойлох асуумжийн болон багажийн шинжилгээний аргаар Ковидын дараах сульдлын хам шинжийг илрүүлэх, оношилох удирдамж, эмчилгээний зөвлөмж боловсруулахыг манай судлаачид зорьж байна. Мэдээж судалгааны үр дүнг олон улсын магадлан итгэмжлэгдсэн мэргэжлийн сэтгүүлд (Scopus, Web of Science, Pub med) хэвлэн нийтлүүлэх. КДСХШ-ийн тархалт, нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлсийн талаар үндэсний хэмжээний дататай болох, бусад улс оронтой харьцуулах, туршлага солилцох, судалгаанаас гарсан үр дүнд үндэслэн хүн амын онцлогт тохирсон оношилгооны удирдамж, эмчилгээний зөвлөмж боловсруулснаар эрүүл мэндтэй холбоотой хүн амын амьдралын чанарыг нэмэгдүүлэх, эдийн засгийн үргүй зардлыг багасгах боломжтой гэж үзэж байгаа юм.
“Ядаргаа, сульдал нь биднийг тэнэг болгодог. Ур чадвар, шүүмжлэлт зан чанар, бүтээлч байдлыг бүгдийг сохолдог” гэж хэлсэн байдаг. Хүн бүр хариуцлагаа дахин өндөржүүлж масгаа зүүцгээе.
Ж.ЦОЛМОН. АУ-ны доктор , проф
ШУА-ийн Тархи сэтгэл судлалын
хүрээлэнгийн захирал
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x