"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн шинэ дарга Р.Батсүх

0

Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 15 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Рэнцэнханд овогтой Батсүхийг томиллоо.Гүйцэтгэх захирал Р.Батсүх нь 1976 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн.1983-1993 онд Төв аймгийн Сэргэлэн сумын 10 жилийн дунд сургууль, 1993-1998 онд Төмөр замын дээд сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, 2000-2001 онд Удирдлагын хөгжлийн институтийг Удирдлагын арга зүй, 2007-2009 онд Тайланд улсын Бангког хотноо Азийн технологийн их сургуулийг Тээврийн инженерийн мастер зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.1988-1999 онд “УБТЗ” ХНН Дархан өртөөнд Галт тэрэгний холбогч найруулагч АВХ1999-2003 онд Ачаа тээврийн албанд Сургалт засварын инженер2003-2007 онд Айраг өртөө зангилааны Дарга2009-2010 онд ЗГХА, төмөр замын газарт Техник, технологийн мэргэжилтэн2012-2013 онд Зам, тээврийн яаманд Мэргэжилтэн2013-2015 онд Азийн хөгжлийн банкинд Логистикийн чадавхийг хөгжүүлэх төслийн зохицуулагчаар тус тус ажиллаж байсан.2018 оны 07 сараас “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Дэд захирлаар ажиллаж иржээ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x