"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар бараалхав

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж баяр хүргэн, амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх дараа нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Төрийн хүндэт харуул жагсаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэв гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x