"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

МЭДЭГДЭЛ

0

Монголбанк /Монгол Улсын Төв банк/

2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олон нийтийн зарим цахим хуудас, мэдээллийн хэрэгсэлээр “Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг Монголбанкны төгрөгийн ханшийг зориуд унагаж долларын ханшийг улс төрийн зорилгоор хөөрөгдөж байсан нь нотлогдож баривчилж шалгахаар болжээ” гэсэн нь худал, ташаа, ор үндэслэлгүй мэдээ болохыг үүгээр мэдэгдэж байна.

Монголбанк, түүний удирдлагын бодлого шийдвэрийг мушгин гуйвуулж байгаа нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулиар хамгаалсан бие даасан, хараат бус байдалд халдсан үйлдэл тул холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан болохыг үүгээр мэдэгдье.

МОНГОЛБАНКНЫ ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x