"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Найрамдал паркад дор хаяж 50 жил газар олгохгүй байх хүсэлт гаргалаа

0
Дорнод аймгийн иргэд ИТХ-ын дарга М.Энхтөр, засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын засаг дарга О.Пүрэв-Очир нарт 500 гаруй иргэний гарын үсэг бүхий Найрамдал паркад дор хаяж 50 жил газар олгохгүй байх тухай хүсэлтээ хүлээлгэж өглөө.
Иргэдийн хувьд, Найрамдал паркийн баруун хэсэгт олгогдсон зөвшөөрлийг цуцлах, энд цаашдаа дор хаяж 50 жил АЛИВАА ЭТГЭЭДЭД ГАЗАР ОЛГОХГҮЙ, зөвхөн ногоон байгууламж хэвээр нь үлдээх, ХБИ төвийн барилгыг эмнэлгийн бүстээ, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн газар барих зөвшөөрөл өгөөч гсн саналуудыг тавьсан байна.
Аймгийн удирдлагууд “Энэ асуудлыг нааштай шийдэх боломжтой, ялангуяа ХБИ-ийн төв барих газрын байрлалыг иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх боломж бий, энэ асуудлыг яаралтай шийдэхээр ярилцаж байна” гэсэн хариу өгчээ.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x