"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Нийслэлийн Засаг дарга: С.Амарсайхан би та бүхний дохио зангаагаар хуйвалдан хѳдѳлж, хүслийг тань биелүүлдэг утсан хүүхэлдэй биш

0

Хѳх Монголын гал голомтыг хорт утааны голомт болгож, Ард түмний амьдралыг ангалд шидсэн Авилгачид болон тэдний гар хѳл бологсдод зориулж хэдэн үг хэлье!

Та бүхний Авилга, Ах дүү, Амраг садангийн ААА зэрэглэлийн архив чинь задарч, луйвар булхай нь илэрч, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэн сандарч байгааг ойлгож байна.

Харамсалтай нь С.Амарсайхан би та бүхний дохио зангаагаар хуйвалдан хѳдѳлж, хүслийг тань биелүүлдэг Утсан Хүүхэлдэй чинь биш.

Татвар тѳлѳгчдийн мѳнгѳ, хот хѳгжих боломж хоёроос 20 гаруй жил хумсалж, хулгайлж, хамж хурааснаа хаа сайгүй, хайр найргүй цацаж, гүтгэн доромжлох бүхий л ажлаас чинь эмээхгүй ээ.

Үтэр түргэн, ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй С.Амарсайханыг намнах нь та бүхний амин чухал зорилго.

Гэхдээ хэн юу гэх бол гэж айж,эмээж, амаа үдүүлж, амиа бодон сэтэртэй байх гэж доншуур наймаачидтай дѳрѳѳ харшуулахгүй ээ!

ХОТЫГ САМУУРУУЛСАН БУСАРМАГ ҮЙЛДЭЛ, БУЛАЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЧИНЬ БИ ЗОГСОЛТГҮЙ ТЭМЦНЭ!

Эх орны эрх ашиг, их хотынхоо хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрѳѳс шалтгаалах бүхий л шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, хэрэгжүүлэх болно.

Хүндэтгэсэн,
Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч

С. Амарсайхан

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x