"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар өмгөөлөгч Ч.Жадамба томилогдлоо

0

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгчийн тушаалаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар Шихихутуг их сургуулийн Иргэн, бизнесийн эрх зүйн тэнхимийн багш, докторант Чимэдбалдирын Жадамбааг томилогдлоо.

Мөн тус холбооны ерөнхийлөгчийн туслахаар эрх зүйч Б.Баттуул ажиллахаар боллоо. Тэрээр 2018 онд “Их засаг” ОУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн менежерээр О.Амартүвшин ажиллахаар болсон бөгөөд тэрээр 2017 онд “Отгонтэнгэр” их сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн.

Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн даргаар өмгөөлөгч Ч.Жадамбагийн танилцуулга:

Өмгөөлөгч Ч.Жадамба Завхан аймгийн Алдархаан сумын харьяат. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчөөр 5 дахь жилдээ ажиллаж байна. 2012 онд Шихихутуг их сургуулийг Бизнесийн эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2015 онд МУИС-ийн ХЗС-д магистр, 2018 онд докторант. Өмгөөлөгч Ч.Жадамба нь 2018 онд гадаад, дотоодын эрдэм шинжилгээний бага хуралд иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, гэр бүлийн эрх зүй, өмчлөх эрх, газрын эрх зүйн чиглэлээр нийт 10 удаа илтгэл тавьж оролцсон байна.

УИХ-аас баталсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /шинэчилсэн найруулга/, Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль зэрэг хууль тогтоомжууд Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх мэдээллүүдийг Үндсэн хуулийн цэцэд гаргаж, амжилттай шийдвэрлүүлж байсан юм. Түүнчлэн 2017 онд Монгол улсын Засгийн газар, ХЗДХЯ-наас санаачилсан Дампуурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/, Хууль зүйн туслалцааны тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар үүрэг хүлээсэн мэргэжилтнүүдэд суурь мэдлэг, ур чадвар олгох “Сургалтын цөм хөтөлбөр”-ийн ажлын хэсгийн гишүүнээр тус тус ажиллаж буй манай шилдэг залуу өмгөөлөгчдийн нэг юм.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x