"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Нөхрийнхөө хоолонд зүү хийсэн эмэгтэйд 2.5 жилийн хорих ял оноожээ

0

2021 оны Нэгдүгээр сарын 23-ны өдөр иргэн М нөхөр А-ийн хоолонд зүү хугалан хийсэн гэх хэрэг гарсан билээ.

Гомдол мэдээллийн дагуу Увс аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны Тавдугаар сарын 17-ны өдөр хэргийг хэлэлцээд шүүгдэгч М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах”-ыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сар хорих ял оногдуулан шийдвэрлэжээ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x