"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

О.Орхон: Л.Оюун-Эрдэнэ сайдын “О.Орхон гэх мэт залуус шоронд хоригдох болсонд харамсаж байна” гэж хэлсний маргааш энэ үйл явдал өрнөлөө

0

Та бүхнийг энд хүрэлцэн ирэхийг хүссэн нь өнгөрсөн өдрүүдэд болсон,сэтгэл сэртхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодсоных. Энэ бүхнийг улс төрийн зорилготой, нийгэм дэх улс төр эд хөрөнгийн дахин хуваарилалтын зорилготой гэж үзэхээс өөр аргагүй байна.

О.Орхон: Онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилж байгаа мэт аашилсан

О.ОРХОН:Өчигдөр би гэрээсээ ажил руугаа явж байтал гэнэтийн, хууль бус баривчлах ажиллагаа явуулсан. Надад мэдүүлэг өгөх мэдэгдэл, зарлан дуудах бичиг өгөх боломж байсаар байтал эдгээрийг ашиглаагүй. Цагдаагийн тусгай хүчнийг ашиглан, онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилж байгаа мэт авирласан.Надад хэн ч биеийн байцаалт харуулаагүй. Миний асуултад огт хариулаагүй. Хүч хэрэглэсэн. Урьдаас төлөвлөн, зохион байгуулсан нь батлагдаж байна. Өмнөх өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдэлд О.Орхон гэх мэт залуус шоронд хоригдох болсонд харамсаж байна гэж хэлснийх нь маргааш үйл явдал өрнөлөө. Хувь хүний эрхийг ноцтой зөрчлөө. Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахын тул ийм ажиллагаа явуулах шаардлага байхгүй шүү дээ. Дуудсан бол би яваад л очно. Энэ бүхний цаана нэг байгууллага, нэг банк л байгаа мэтээр ард түмний тархийг угааж байна. Энэ үйл явцын үргэлжлэл нь өчигдрийн баривчилга юм. Шүүүхэд гомдол гаргаснаар биднийг суллалаа.

Posted by "Дээдсийн амьдрал" сонин on Thursday, March 7, 2019

Учир нь өчигдөр баривчилгаа болсныг та бүхэн харсан. Өмнө нь 49 хувийн асуудалтай холбоотойгоор намайг нэг удаа дуудан, гэрчийн мэдүүлэг авсан. Дахин албан ёсоор дуудаж, мэдүүлэг авах талаар огт мэдэгдээгүй.

Өчигдөр би гэрээсээ ажил руугаа явж байтал гэнэтийн, хууль бус баривчлах ажиллагаа явуулсан. Надад  мэдүүлэг өгөх мэдэгдэл, зарлан дуудах бичиг өгөх боломж байсаар байтал эдгээрийг ашиглаагүй. Цагдаагийн тусгай хүчнийг ашиглан, онц ноцтой гэмт хэрэгтнийг баривчилж байгаа мэт авирласан.

Надад хэн ч биеийн байцаалт харуулаагүй. Миний асуултад огт хариулаагүй. Хүч хэрэглэсэн. Урьдаас төлөвлөн, зохион байгуулсан нь батлагдаж байна. Өмнөх өдөр нь Л.Оюун-Эрдэнэ сайдын мэдэгдэлд О.Орхон гэх мэт залуус шоронд хоригдох болсонд харамсаж байна гэж хэлснийх нь маргааш үйл явдал өрнөлөө. Хувь хүний эрхийг ноцтой зөрчлөө. Надаас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахын тул ийм ажиллагаа явуулах шаардлага байхгүй шүү дээ. Дуудсан бол би яваад л очно. Энэ бүхний цаана нэг байгууллага, нэг банк л байгаа мэтээр ард түмний тархийг угааж байна. Энэ үйл явцын үргэлжлэл нь өчигдрийн баривчилга юм. Шүүүхэд гомдол гаргаснаар биднийг суллалаа.

Нууцаас гаргалаа гээд байгаа мэдээлэл 2 жилийн өмнө зарим сайтад ил болсон шүү дээ. 

Санхүүжилтийн схем гэгчид буруу ташаа мэдээлэл их байна. Манай харилцагчийн хувийн мэдээллийг ч ил гаргажээ. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлсэн ярьсан нь гагцхүү зөв биш юм. Бид өнгөрсөн хугацаанд олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлсэн.

Энэ хугацаанд бид хууль зөрчөөгүй. Бид аль нэг ААН-д давуу байдал олгоогүй. Бүх шаардлагагыг хангасан тохиолдолд зээл олгодог.Албан тушаалаа урвуулан ашиглах боломж бололцоо бидэнд байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Харилцагч нартаа хандаж хэлэхэд биднийг дэмжин ойлгож, дэмжлэг үзүүлсэн түншүүдэдээ талархал илэрхийлж байна. Манай өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн байна. Би өнөөдөр ирээд банкны тайлан балансыг шалгалаа.

Татан төвлөрүүлсэн хөрөнгө хорогдох биш харин ч өсчээ. Найз нөхөд, гэр бүлийнхэндээ баярлалаа. Цаашид ХХБ үндэсний баялаг бүтээгчдээ дэмжсээр байх болно. Хамтарч ажиллана. Хүний эрх, компанийн эрхийг ноцтойгоор зөрчсөн, хууль бус гэдгийг шүүх нотолсон ажиллагаа болсонд маш их харамсаж байгаагаа илэрхийлье.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x