"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

СЕХ-ноос Н.Энхбаяр нарыг бүртгэхээс татгалзлаа

0

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэхээр баримт, бичгээ хүргүүлээд буй.

Хуульд заасны дагуу нэр дэвшигчдийн баримт бичгийг СЕХ нягталж, хянаад бүртгэх эсэхэд шийдвэр гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, МАХН-аас нэр дэвшиж буй 76 хүний тавыг нь СЕХ нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзжээ. Тэдний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаа аж.

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Улсын Их Хурлын сонгуулийн 26 дугаар тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшихээ мэдэгдээд байсан билээ. Гэвч түүнийг авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байсан гэж үзээд, СЕХ дээрх шийдвэрийг гаргажээ.

МАХН СЕХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байгаа тул шүүхэд хандахаар болсон байна.

МАХН-ынхан Н.Энхбаяраас бусад дөрвөн хүний баримт бичгийн зөрчлийг арилган, СЕХ-нд буцаан хүргүүлжээ.

Т.Номин

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x