"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын 525 ажилтан халдвар авсан

0

УИХ-ын үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсад үүсээд буй коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц, үр дүнгийн талаар” мэдээлэл сонсож байна. Мэдээллийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан бөгөөд гишүүдийн асуултад хариулж байна.

УИХын гишүүн Ц.ТуваанЦар тахлын эсрэг тэмцэн улаан фронт дээр ажиллаж буй албан хаагч, эмч мэргэжилтнүүддээ урам өгч ажиллуулмаар байна. Нийт хэдэн хүн халдвар авсан, халдвар хамгааллын дэглэм дээр яаж ажиллаж байгаа вэ. Ажилласан хүмүүсийн цалин, хангамжийг  бүтнээр өгч болохгүй юу. Төсвийг  УИХ-аасхангалттай шийдэж өгч байгаа шд. Энэтхэгээс 52 иргэн ирсэн энэтхэг өнөөдөр дэлхийн анхаарлын төвд байна. Энэ асуудал юу болж байна?

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан: Эрүүл мэнд, онцгой, цагдаа, хил гааль, зам тээвэр гээд энэ голомтын бүсэд ажиллаж байгаа салбарынхан маань үнэхээр ачаалал өндөртэй ажиллаж байгаа. Шаардлагатай цалин урамшуулал, илүү цагийн зардлыг нь холбогдох байгууллагууд өгөхөөс гадна Засгийн газраас зарим дэмжлэг тусламжийг үзүүлж  ялангуяа эрүүл мэндийн салбарын нийт эмч мэргэжилтнүүдийн урамшуулал, цалин хөлсний нэмэгдэлтэй холбоотой асуудлыг шийдэж ирсэн. Цаашдаа ч мөн нэмэлтээр шийдвэрлэх асуудлууд байгаа. Сангийн яам болон бусад холбогдох байгууллагууд дээр судалгаа тооцоолол хийгээд явж байна.

Вакцины хувьд манай улс дээгүүр явж байна. Хүн амын 36 хувийг вакцинжуулснаар олон улсад өнөөдөр 6-7-р байранд явж байна. Цаашдын татан авалтууд бас хийгдээд явна. Засгийн газар УОК-оос аж ахуй нэгжүүдийн вакцин оруулж ирэх тал дээр нээлттэй бүх талын дэмжлэгийг үзүүлж байгаа.

Энэтхэг улсын нөхцөл байдал хүнд байгааг хэвлэл мэдээлллээр харж байна. Энэтхэг улсаас эх орондоо ирсэн хүмүүс бий. Хөл хорионы дэглэм, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, тохиолдлын тоог бууруулах дээр үе шаттай арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ. Ирэх зургаа, долдугаар сард ялангуяа халдварын тархалтыг багасгахтай холбоотойгоор УОК хатуу хөл хорио, мөн өмнө та бүхэнд танилцуулж байсан халдварын эрсдлийн дөрвөн зэрэглэлд үе шаттайгаар үйл ажиллагаануудыг зохион байгуулах дүрэм  журмын хүрээнд зохицуулалтыг хийж явна. Цаг үеийн нөхцөл байдлын үнэлгээг хийнэ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Цар тахлын үед Эрүүл мэндийн салбарын хүмүүс нэлээд хүнд нөхцөлд ажиллаж байна. 2021 он гарснаас хойш Засгийн газраас нийт таван тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн илүү цаг болон урамшуулалд өгсөн. Эрүүл мэндийн салбарын 525 ажилтан халдвар авсан. Энэ нь нийт тохиолдлын 1,7 хувийг эзэлж байна. Нэг, хоёр сард ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал буурсан, гүйцэтгэлийн санхүүжилт буурсан. Үүн дээр Эрүүл мэндийн яам нэг, хоёр сарын санхүүжилт бүрэн олгосон. Дээрээс нь ковид батлагдсан тохиолдлыг эмчилж байгаа хувь болон төрийн эмнэлгүүдэд санхүүжилтийг олгоод эхэлсэн. Мөн анхан шатны тусламж үйлчилгээнд гэрийн эмчилгээний төлбөрийг 70 мянган төгрөгөөр эмчлэх журмыг нэмэлтээр гарган эхлүүлээд явж байна. Энэ маань бас тодорхой тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн ажилчдын цалин урамшуулалд хувь нэмэр болно гэж үзэж байна

Сэндэгмаа ОТГОНБАЯН

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x