"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Төрийн албаны зөвлөл алба хаагчдын гэр бүлийнхний фэйсбүк, твиттер хаягийг анкетдаа мэдүүл гэжээ

0

Төрийн албаны зөвлөлөөс төрийн албан хаагчдын хувийн хэрэг, анкетыг шинэчлэхдээ мэргэжил, мэргэшил ур чадварын талаарх ерөнхий мэдээллээс гадна хэт хувийн мэдээллүүдийг цуглуулж эхэлсэн тухай мэдээллүүд гарч байгаа бөгөөд албан хаагчдын гэр бүл, үр хүүхэд төрөл садангийн хүмүүсийнх нь овог нэр, регистрийн дугаар, ажлын газрын хаягаас гадна цахим шуудан, олон нийтийн сүлжээн дэх хаяг зэрэг хэт хувийн мэдээллийг нь цахим анкетын заавал бөглөх хэсэгт оруулахыг шаардсан байна. 

Сонгууль дөхсөн үед Төрийн албаны зөвлөл хүний эрхийг ноцтой зөрчиж, иргэдийг бх аргаар хянаж байгаа нь гэмт хэрэг юм гэж алба хаагчид үзэцгээж байна.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x