"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

“Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төсөл танилцууллаа

0
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын хорооны дарга Н. Учрал, УИХ-ын гишүүн Б. Батбаяр, Ж. Булгантуяа, Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Харилцаа, холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б. Болор-Эрдэнэ нар төрийн их өгөгдлийг хэрхэн боловсронгуй болгох болон цаашид төрийн бодлогод ашигласнаар ямар үр дүн, ач холбогдолтой буй талаар илтгэл тавьсан.
Мөн хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцож, төрийн албыг цахимжуулах, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд ямар бэрхшээл гарч байгаа болон асуудлыг шийдэх талаар санал бодлоо илэрхийлсэн юм.
Тухайлбал, Татварын ерөнхий газрын дэд дарга Б. Заяабал хэлэхдээ, өгөгдлийн санг нэгдсэн журмаар Үндэсний дата төвд байршуулахаас эхлээд мэдээллийн аюулгүй байдлыг хангахад техник технологийн шинэчлэл, чадварлаг боловсон хүчний бэлтгэх шаардлага зэрэг асуудлыг хөндсөн юм.
Төрийн их өгөгдлийн төслийн гол санаа нь төрд байгаа бүх төрлийн өгөгдлүүдийг уялдуулан холбох, дүн шинжилгээ хийх дэд бүтэц, тогтолцоо бүрдүүлэх тухай асуудал юм.
Жишээ нь, И-баримтын өгөгдөл байна. Цахим шилжилтийн тухай бид их ярьж, бас ч багагүй зүйлүүд хийж байна. Харамсалтай нь төрийн тэдгээр олон төрлийн цахим системүүд өөр өөрийн хэлбэртэй, нэгдсэн стандарт, бүтэцгүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Мөн төрийн цахим үйлчилгээний систем e-mongolia, Төрийн их өгөгдлийн системийг уялдуулан холбох ёстой. Ингэснээр цогц цахим шилжилт болж, бүх төрлийн түүхчилсэн статистик, дүн шинжилгээг гаргаж, бодлого шийдвэр гаргах боломжийг олгох юм.
Бид энэ удаагийн хэлэлцүүлгээрээ төрийн байгууллагуудын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, нэг стандартад орох асуудлыг эхний ээлжинд хөндлөө. Цаашид хууль эрх зүйн орчинг тодорхойлж, төсөв хөрөнгө, технологи асуудлыг шийдэх юм. Үндэсний статистикийн хороонд суурилж ажил эхэлнэ. Манай төрийн байгууллагууд Төрийн их өгөгдлийн санг байгуулахын тулд ажиллах хэрэгтэй. Энэ цахим шилжилт бол уриа лоозонгоор явах ажил биш. Нэг зорилго, сэтгэлтэй, хүчээ нэгтгэн ажиллахыг уриалж байна.
Г.Занданшатар
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x