"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Файзер вакцины хүүхдийн тун Монголд ирлээ

0
Эцэг, эхийн зөвшөөрөлд үндэслэн 5-11 насны хүүхдэд хийх Ковид-19-ийн эсрэг Файзер вакцины эхний 302,400 тун Монголд буулаа. #КОВАКС хөтөлбөрийн шугамаар нийт 1.3 сая тун хүүхдийн вакцин ирэх бөгөөд энэ удаагийн вакцины таталтыг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хүүхдийн Сан хариуцан ажиллаж байна.
НҮБ-ын Хүүхдийн Сан Япон улсын засгийн газрын дэмжлэгтэй 2.5 сая тун, КОВАКС хөтөлбөрийн шугамаар 1.3 сая тун, хүүхдийн 1.3 сая тун, нийтдээ 5.1 сая тун вакцины ханган нийлүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Дархлаа сэргээх нэмэлт тунгийн 90 шахам хувьд Файзер вакцин хэрэглэгдэж байгаа юм.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x