"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Франц үхрийн махыг Хятадад худалдаалж эхэллээ

0

 Бээжин хотноо Франц үхрийн махыг энэ сарын 16-наас худалдаалж эхэлсэн байна. Францын мал аж ахуй, махны холбооноос энэхүү үйл ажиллагааг зохион байгуулжээ. Мөн Хятадын үхрийн махны боловсруулалт, худалдааны аж ахуйн нэгж, интернэт худалдаа эрхлэгчид болон Францын үхрийн махны үйлдвэрлэл, үржүүлгийн байгууллагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Ингэснээр Францын Charolais, Limousin зэрэг үүлдрийн үхрийн мах албан ёсоор Хятадын зах зээлд худалдаалагдах болжээ. Энэ нь Хятадын Засгийн газар 18 жил хориглосны эцэст тус улсын үхрийн махыг зах зээлд худалдаалахыг зөвшөөрч буй түүхэн үйл явдал гэнэ. 
 2000 онд Европт шинэ төрлийн үхрийн галзуу өвчин дэгдсэн аж. Иймээс холбогдох албаныхан Хятадын нутагт энэ өвчин тархахаас сэргийлэх зорилгоор 2001 оны гуравдугаар сард хориг тавьжээ. Тодруулбал, Англи, Ирланд, Швейцарь, Франц, Бельги, Люксембург, Нидерланд, Герман, Португали, Дани, Итали, Испани, Лихтенштейн зэрэг 13 улсаас үхрийн мах, түүхий эд, түүгээр хийсэн хүнсний бүтээгдэхүүнийг хилээр оруулахыг хориглосон байна.

С.Бүрэнбаяр | Эх сурвалж:CCTV.com

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x