"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалаар хѳгжүүлж буй учир 3 жил хүрэхгүй хугацаанд жуулчдын хѳлд дарагдана

0

ЕРѲНХИЙ САЙД ДЭЛГЭРХААН СУМАНД АЖИЛЛАВ

МУ-ын Ерѳнхий сайд сар бүр орон нутагт тодорхой хугацаанд ажиллаж, ард иргэдийнхээ амьдрал ахуй, аймаг, орон нутгийн нийгэм соёл, дэд бүтэц, боловсрол, хѳдѳѳ аж ахуй, байгаль орчин, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг тэргүүлэх салбаруудад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ирсэн. Тэгвэл энэ удаа тэрбээр Говьсүмбэр, Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр Хэнтий аймгийн Бор-Ѳндѳр, Дархан, Баянмѳнх сумдад ажиллаад, /2019.01.15/ Дэлгэрхаан сумын иргэд хѳдѳлмѳрчидтэй уулзлаа.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.
Айлчлалын эхэнд Дэлгэрхаан суманд 12 тонн ѳвс, 5 тонн тэжээл, Хэрлэнбаян-Улаан тосгонд 6 тонн ѳвс, 5 тонн тэжээл улсын онцгой комиссоос гардуулав. Сумын спорт зааланд цугласан 400 шахам хүнд Ерѳнхий сайд улс эх орны хѳгжил дэвшил, бүтээн байгуулалт, Засгийн газрын бодлого шийдвэрийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тойрогтоо хийсэн ажлаа товч тайлагнаж, иргэд асуулт асууж, санал хүсэлт уламжилж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Тухайлбал, багш нарын хүсэлтийн дагуу сургуулийн ой тохиож буйтай холбогдуулан сургуулийн их засвар, технологийн кабинет байгуулах ажлыг Хѳдѳлмѳр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг шийдвэрлэхээ дуулгаж, холбогдох хүсэлт, албан бичгээ даруй ѳгѳхийг хүсэв.
Дэлгэрхаан суманд Аварга тосон рашаан сувиллын газар байгуулагдаад 50 жил болсон. Сүүлийн жилүүдэд нуурын ус эрс багасч /”20 метрээс хоёр метр хүрэхгүй” сумын иргэний мэдээлэл/ нутгийн иргэд тѳдийгүй, байгаль дэлхий, эх орноо хайрладаг хүн бүрийн сэтгэлийг зовоож байна. Тиймээс ерѳнхий сайдтай хийсэн уулзалтад иргэдийн санал, асуусан асуултын олонх нь БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат руу чиглэгдлээ. Тэрбээр амралтын газруудын үйл ажиллагааг нэг жил зогсоож нѳхѳн сэргээлт явуулна. Тиймээс дэлгэрхаанчуудыг хамтарч ажиллахыг хүсээд, нуурын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг 241 иргэн, ААН бий. Тэднийг мѳн нѳхѳн сэргээлтийн үйл ажиллагаанд татан оролцуулна. Нуураа нѳхѳн сэргээчихвэл рашаан сувиллын орчимд ОУ-ын баримталдаг тусгай дүрэм гаргаж, үйлчилгээний стандарт нэвтрүүлнэ гэлээ. Нуурыг нѳхѳн сэргээхэд энэ жил улсын тѳсвѳѳс 200 сая тѳгрѳг, орон нутгийн тѳсвѳѳс 20 сая тѳгрѳг, Багануур ХК-с 66 сая тѳгрѳг, нийт 286 сая тѳгрѳг тусгагджээ.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.

Иргэдийн санааг чилээсэн ѳѳр нэг асуудал нь хайгуулын зѳвшѳѳрѳлтэй нэг ААН суманд бий гэнэ. Тиймээс Монгол улсад уул, уурхайгүй цор ганц сум хэмээгддэг учраас хайгуулын лиценз байж болохгүй гэж, асуудлаа БОАЖ-ын сайдад уламжлав. Харин сайд хайгуулын 3 лиценз байгаад, хоёрынх нь хугацаа дууссан, энэ ААН-д цаашид анхаарна хэмээв. Мѳн их хаадын “Хаан ор” суусан газар, Аураг орд, Нууц товчооны түүхэн дурсгалт газар учраас жуулчдыг татах бүтээн байгуулалт байх ёстой гэж дэлгэрхаанчууд үзлээ. Монголын нууц товчооны дурсгалыг харуулсан томоохон цогцолбор 1,5 тэрбум тѳгрѳгѳѳр байгуулах ажил тѳлѳвлѳгѳѳнд тусгагдсан гэдгийг албаны эх сурвалж илэрхийлээд, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын чиглэлээр хѳгжүүлж буй учраас 3 жил хүрэхгүй хугацаанд жуулчдын хѳлд дарагдана. Та бүхэн үйлчилгээний стандартад суралцаж, ѳѳрсдийгѳѳ хѳгжүүлэх хэрэгтэй, Засгийн газраас 9 тѳрлийн үнэгүй сургалт явуулж байгааг мэдэгдэв.

Түүнчлэн спорт заал, соёлын тѳв, Хэрлэнбаян-Улаан тосгоны отрын бүс нутгийн асуудал, бүтээн байгуулалтын гадна явж ирсэн тосгоны нийгэм, соёлын байгууламжуудыг шинэчлэх ажлыг аймгаараа дамжуулж, харьяа яамдад дэвшүүлж ажиллахыг Ерѳнхий сайд шат шатны удирдлагуудад даалгав.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.

Хэнтий Төрийн Мэдээлэл-н зураг.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: ХЭНТИЙ ЗДТГ

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x