"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Хөгжлийн банкны хэргээр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг яллагдагчаар татжээ

0
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан 79 хүнийг АТГ-аас мөрдөн шалгаж буй талаар мэдээлсэн. Харин дараа нь 83 хүнийг яллагдагчаар татсан нь жагсаалтаар ил болсон юм. Тэдний дунд дөрвөн УИХ-ын гишүүн багтсан.
Тэгвэл, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Бэрэн групп” ХХК-д зээл олгосон асуудлаар мөн яллагдагчаар татагдан, шалгуулж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1, “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” зүйл ангид үндэслэн яллагдагчаар татжээ.
Хөгжлийн банканд холбогдох мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, тэдний хэргийг АТГ-аас прокурор луу шилжүүлээгүй байгаа талаар эх сурвалж мэдээлээд байгаа юм.
0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x