"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСТ МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ САЙТ НЭЭГДЛЭЭ

1

“Түгээмэл Хөгжил” ТББ, түүний дэргэдэх Бие даан амьдрах төвөөс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээ мэдээлэл, зөвлөгөө өгөх http://www.hurteemj.edu.mn/ сайтыг нээн ажиллуулж байна.
Түгээмэл Хөгжил ТББ-ын зүгээс New media компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж “Хүртээмж” вэб сайт болон “Үнэлгээ” аппликэйшний загвар дизайн, цэсний бүтэц, агуулга, шинэчлэн сайжруулахын тулд тогтмол онлайн уулзалт хийж, харилцан саналаа солилцож байсан нь үр дүнтэй болжээ. Хүртээмж вэб сайт нь дараах цэснээс бүрдэнэ.

Хүртээмж вэб сайт нь бусад сайтуудаас ялгарах давуу тал нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилд авах ААН-д болон ажилд орох хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан зөвөлгөө, мэдээллийг байршуулсан. Мөн шаардлагатай хууль эрх зүй, стандарт, асуулт хариулт булан, влог, ажлын байрны зар мэдээ, ажил горилогч хөгжлийн бэрхшээлтэй хүний анкетыг байршуулан холбон зуучлах, ажлын бус цагаар холбогдож цахимаар зөвлөгөө авах боломжтой юм. Мөн сайтаа Үнэлгээ апплейкшнтэй холбож өгснөөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсдийн үйлчлүүлэх газрынхаа хүртээмжийг газрын зураг дээрээс харах, мөн өөрсдөө апплейкшн ашиглан үнэлгээ өгөх боломжтойгоороо шинэлэг бөгөөд бусад сайтуудаас давуу талтай юм. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүнийг авч ажиллуулах хүсэлтэй аж ахуй нэгж, албан байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах, хүртээмжтэй орчин, ажлын байр бүрдүүлэх чиглэлээр онлайн зөвлөгөө авах боломжтой болж байгаагаараа онцлог юм.
Хүртээмжтэй барилга байгууламж, аж ахуй нэгж нь онлайн газрын зурагт тэмдэглэгдсэнээр тухайн байгуулагын ашиг орлого төдийгүй үйлчлүүлэгчдээс ирэх сэтгэл ханамжийн сэтгэгдлээс өөрсдөө ажил үйлчилгээндээ шууд үнэлгээ өгөх, нэр хүндээ хэрхэн өсгөх зэрэг маркетингийн олон асуудлыг майна веб сайт, апплэйкшн ашиглан олж авах зэрэг олон давуу тал бий болох юм.
Энэ веб сайт, апплэйкшнийг хийхдээ Wheelmap-Англи улсын хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан аппликэйшн, Япон улсын “Mirairo” компанийн хэрэгжүүлж буй хүртээмжтэй орчны зөвлөгөө өгөх Bmap аппликэйшн зэрэг олон улсын ижил бүтэц, агуулга бүхий жишиг, төстэй аппликэйшнийг судалж ашигласнаараа давуу талтай юм байна.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүнд болон ажил олгогчдод ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь” төслийн хүрээнд хийсэн энэ ажлыг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дэмжлэгтэй хийж гүйцэтгэжээ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
1 Сэтгэгдэл
Хамгийн сүүлийн үеийн
Хуучнаас Хамгийн олон санал өгсөн
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
Зочин
Зочин
3 сарын өмнө

Амжилт хүсье!

1
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x