"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

Өмнөговийн залуус тэмээ малд фосфортой гэрэлтдэг хүзүүвч, хөмөлдрөг хийжээ

0

Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга Р.Сэддорж тэргүүтэй хэсэг залуус тэмээ малд авто ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор фосфортой гэрэлтдэг хүзүүвч, хөмөлдрөг хийжээ. Энэ тухай Р.Сэддорж:

“Малчдад хэрэгтэй маш чухал санаачилга гаргаад хэрэгжүүлэн ажиллаж олны талархал хүлээж байгаа манай залуус мундаг байна. Малчин айл мал сүргээрээ хохирох, машинтай иргэд амь нас эд хөрөнгөөрөө хохирох байдал зам дээр байнга гардаг болоод удаж байна.

Энэ байдалд төр засаг, орон нутаг дорвитой ажил хийж анхаарал хандуулаагүй нь үнэн. Гэвч сэтгэл байхад бүх зүйлыг хийж бүтээж болдгийн нэг жишээ энэ байна. Зам тавигдсан газар нутгаар идээшиж дассан мал сүргийг хамгаалах хамгийн энгийн арга энэ.

Малаа дайруулж хохирсон малчид буруутан болж хуулийн байгууллагын үүд сахидаг сонин хууль үйлчилж байгаа өнөө цагт мал, малчин, машинтай иргэдээ хамгаалахад энэ цацруулагчтай хүзүүвч хөмөлдрөг зэрэг нь ач холбогдолоо өгөх юм. Залуусын санаачигыг улам бүр түгээж Цогтцэций, Ханбогд, Цогт-Овоо, Баяндалай, Ханхонгор гэх зэрэг сумдынхаа малчдын малыг цацруулагчаар тэмдэгжүүлэх аяныг дэмжинэ.

Мөн малчиддаа цаашид фосфортой хэйс хийх боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй юм байна.” гэж ярьжээ.

0 0 санал
Мэдээг үнэлэх
guest
0 Сэтгэгдэл байна
Шугаман санал хүсэлт
Бүх сэтгэгдлийг үзэх
0
Таны санал бодлыг сонсмоор байна, тайлбараа бичнэ үү.x
()
x