"Авлигын мэдээ" - АВЛИГЫН ЭСРЭГ

ШУУРХАЙ МЭДЭЭ

Анхаарлын төвд

“Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх түүхэн шийдвэрийг гаргалаа гэж Засгийн газар мэдээллээ

Монгол Улсын Засгийн газраас 20 гаруй жил гацаанд байсан “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох түүхэн шийдвэрийг /2021.07.28/ гаргаж баталлаа. Мөн тус шийдвэртэй холбогдуулан чөлөөт бүсийг дэд бүтцээр бүрэн хангах ажлыг эрчимжүүлэхээр холбогдох яамдын сайд нараас бүрдсэн ажлын хэсгийг байгуулан газар дээр нь очиж ажиллан, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болголоо. Шийдвэрийн дагуу “Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн Ажлын албанаас  Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэр…

ОХУ-д “Спутник V” болон “AstraZeneca”-гийн вакциныг хослуулан туршихыг зөвшөөрчээ

МОСКВА. /Euronews/. ОХУ-ын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд “Спутник V” болон “Oxford-AstraZeneca”-гийн “COVID-19”-ийн вакциныг хослуулан турших зөвшөөрөл олгожээ. “Орост гарган авсан вакциныг Их Британи-Шведийн вакцинтай хослуулан судлах бага хүрээг хамарсан туршилт явуулна” гэж ОХУ-ын Улсын эмийн бүртгэлийн газраас мэдээлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сард ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороо нэмэлт мэдээлэл шаардлагатай хэмээн үзэж, зөвшөөрөл олгох хугацааг хойшлуулсан юм.Харин даваа гарагт Оросын Шууд…

УИХ-ын дарга том мөнгөн дэвсгэрт гүйлгээнд гаргах талаар судлахыг Монгол банканд даалгалаа

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2021.08.03) Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн Төв банкны хэрэгжүүлж буй ажлуудын талаар товч танилцуулсан юм. Тухайлбал, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл, орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл олголтын явц байдал болон Репо санхүүжилтийн талаар танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн банкны салбарын…

Хог тээврийн 25 автомашиныг дүүргүүдийн удирдлагуудад хүлээлгэн өглөө

Нийслэлийн хог тээврийн үйлчилгээнд явдаг автомашинуудад дорвитой парк шинэчлэл хийгдэлгүй 10 орчим жил болжээ. Өдгөө нийслэлийн есөн дүүргийн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн үйлчилгээнд 240 гаруй машин тогтмол явж байна. Тэдгээрийн 80 гаруй хувь нь наймаас дээш жил болж, эвдрэл гэмтэл байнга гарах болжээ. Үүнтэй холбоотойгоор хог тээврийн хуваарь алдагдах, ил задгай хог хаягдал үүсэх нөхцөл байдал бий болоод байгаа юм. Иймээс үүнд улс, нийслэлээс онцгой анхаарч, тухайн жилийн эдийн засаг, санхүүгийн боломж, нөөцөөс…

- Сурталчилгаа -

Шинэ мэдээ

- Сурталчилгаа -

- Сурталчилгаа -

ДУУЛИАН

Захиалж унших

- сурталчилгаа -

Эдийн засаг

Орон нутаг

Нийслэл

Соёл урлаг